Виртуал лаб

Виртуал лабораторийг хэн хаана ашиглахыг хүсч байгаа талаар багаахан тандалтын судалгаа хийсэн билээ. Уг судалгааны дүнд виртуал лабораторийг их дээд сургуулийн багш нар сургалтандаа ашиглах сонирхол их байгаа нь ажиглагдсан.
Гадаадын орнуудтай харьцуулахад манай улсад дунд сургуулиудад виртуал лабораторийг тэгтлээ өргөн ашиглахгүй байна. Гол шалтгаан нь виртуал лабораторийг бүтээн босгох өртөгний асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байдаг болон бий болгосон лабораторийг ашиглах компьютерийн ангийн хүрэлцээ муутайгаас тэр юм.
Саяхан ШУТИС-н Хүнсний сургууль Боловсролын салбарт ашиглагдаж байгаа виртуал лабораторийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан билээ. Тэр хурал дээрээс виртуал лабораторийг их дээд сургуулийн бодитоор байгуулахад бэрхшээл ихтэй лабораторит өргөн ашиглахаас гадна хими, физик зэрэг байгалийн суурь шинжлэх ухааны салбаруудад өргөнөөр ашиглах нь зүйтэй гэсэн санал гарсан юм.

Виртуал лабораторийн чиглэлээр манай ШУТИС дээр олон сургуулийн багш нар дор бүрнээ идэвх гарган судалгаа хийж мөн виртуал лаб хөгжүүлэн сургалтанд ашиглаж байна. Бид цаашдаа хүчээ нэгтгэн хамтран ихийг хийж бүтээхээр зорин олон төрлийн ажил хийхээр төлөвлөж байна.
Эрхэм уншигч та хэрэв виртуал лабораторийг сонирхдог бол бидэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцож хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих утас: 99096369
цахим хаяг: uranchimeg(at)must.edu.mn

2 comments to Виртуал лаб

  • M.HD14E020

    Hi, all Virual lab hezee neegdeh ve ?

    • SGK

      Та C.SC701 хичээлтэй холиод байна уу даа энэ виртуал лабораторийг. Таны судалж байгаа хичээл дээр лабораторийн ажил байхгүй. Зөвхөн бие даалт байгаа. Бие даалтын даалгавар блог дээр тавигдсан. Татаж аваад тайлангаа илгээх ёстой. Хамгийн эхний заавар файл дээр байгааг сайн уншаарай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>