|
|
By GK, on December 14th, 2011
Эрхэм Магиструудаа, 17 ны Бямба гараг дотор багтааж лаб-н даалгавраа явуулаарай. Энэ сунгасанд хугацаанд даалгавраа ирүүлж маргаашийн онлайн сорилоо өгсөн оюутаны дүнг бүрэн дэмжиж гаргана. 2011 оны 12-р сарын 17 сүүлчийн хугацаа шүү. Даалгавраа явуулахдаа лаб-н даалгавар явуулах зааврыг мөрдөх хэрэгтэйг анхаар. Эс бол тооцохгүй.
By GK, on December 9th, 2011
Энэхүү зарыг маш анхааралтай тогтон уншихыг зөвлөж байна!!!
Сүүлчийн сорилын өдөр өөрчлөгдлөө.
Сонгуультай холбоотойгоор Магистрын хичээл бакалаврынхтай ижлээр нэг долоо хоногийн өмнө дуусах болсон мэдээг сая надад сургуулиас өглөө. Энэ мэдээг сургуульд төвөөс өчигдөр орой дуулгасан байна. Иймд бид сорил авах өдрөө өөрчилж өмнө сорил авахаар тогтсон байсан өдрөө шалгалтаа авахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.
. . . → Read More: Сорил ба Шалгалт – CS701
By GK, on December 5th, 2011
2011 оны 11-р сарын 30 ны өдөр онлайн явагдсан хэлэлцүүлгийн тайланг Магистр оюутан М.Алтанхуяг бичиж явуулсныг ямар нэгэн засваргүйгээр гаргав.
Онлайн хэлэлцүүлгийн Тайлан
Тайланг хугацаанд нь амжилттай хийсэн М.Алтанхуяг-т нэмэлтээр 3 оноо өглөө.
By GK, on December 5th, 2011
Эрхэм Магистр оюутнууд аа, Та бүхний хүсэлтээр нэмэлт оноо авах боломжтой жишээ бодлогыг энд орууллаа. Үүнийг сайн дураараа хийж оноогоо өсгөж болно. Хийгээгүй хүнээс оноо хасахгүй.
Matlab програмын график боломж Өгөгдсөн файлд байгаа жишээнүүдийг хийгээд гарсан үр дүнгээ хавсарган, хэрхэн хийснээ тайлбарлан, мөн өөрөө нэмэж ижил төсөөтэй график байгуулаад иж бүрэн тайлан болгон . . . → Read More: Нэмэлт онооны даалгавар – CS701
By GK, on December 1st, 2011
Эрхэм Магистр оюутнууд аа,
Одоо Магистрын 13-р долоо хоног явагдаж байна. Удахгүй хичээл дууслаа. Та явцын оноогоо бүрэн авахыг хүсч байгаа бол дараах зүйлд дахин анхаарлаа хандуулна уу! – 14-р долоо хоногийн Баасан гараг дотор багтааж бүх лабораторийн ажлуудаа илгээх. – Лабораторийн даалгавраа илгээхдээ мэйлийн гарчиг дээрээ Нэр, Кодоо бичнэ. – Лабораторийн тайлангаа текст . . . → Read More: Явцын оноогоо хэрхэн бүрэн авах вэ?
By GK, on December 1st, 2011
Онлайн сорилын мэдээ
2011 оны 12-р сарын 21-ны Лхагва гарагт ШУТИС-н Тестийн програмаар (http://www.testcenter.edu.mn/) орж сорилоо өгнө үү.
Сорил нээлттэй байх цаг: Улаанбаатарын цагаар 09:00 цагаас 19:00 цагийн хооронд Асуултын тоо: 120 Үргэлжлэх хугацаа: 120 минут
Оюутаны булан гэсэн хэсгийг сонгож өөрийн нэр нууц үгээрээ нэвтэрч ороод S.CS701 гэсэн тестийг сонгон хариулж эхэлнэ. Асуултанд . . . → Read More: Онлайн сорил – S.CS701
By GK, on November 30th, 2011
2011 оны 11-р сарын 30-ны өдөр хийх Онлайн хэлэлцүүлэгийн хоёр дахь хөтлөгчөөр Д.Болормаа сонгогдлоо. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье!
By GK, on November 30th, 2011
2011 оны 11-р сарын 30-ны өдөр хийх Онлайн хэлэлцүүлэгийн эхний хөтлөгчөөр Д.Наранцэцэг сонгогдлоо. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье!
By GK, on November 17th, 2011
Эрхэм Магиструуд аа, Онлайн хэлэлцүүлгийн тов дуулгах гэж байна.
Хэзээ: 2011 оны 11-р сарын 30-ны Лхагва гарагт Хаана: Интернэттэй гарцтай бол дуртай хэрэгслээрээ дуртай газраасаа орж болно Цаг: Улаанбаатарын цагаар 21:00 цагаас 22:00 цагийн хооронд Үргэлжлэх хугацаа: 1 цаг Ашиглах хэрэгсэл: Chatzy програм Хэлэлцэх сэдэв: Эхний 2 лабораторийн ажил ба Matlab програмын хувьсагч, m . . . → Read More: Онлайн хэлэлцүүлэг – CS701
By GK, on November 4th, 2011
2011-12 оны хичээлийн жилийн Намрын улиралд S.CS701 хичээлийг зайнаас судалж байгаа Магистр оюутнуудын анхны туршилтын уулзалт 2011 оны 11-р сарын 4-ны өдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагаас 22:00 цагийн хооронд болж өнгөрлөө. Онлайн уулзалтанд yahoo мессенжер ашигласан бөгөөд зарим нэг бэрхшээл гарч олон хүүхэд холбогдож чадалгүй техникийн бэрхшээл тулгарсан боловч багшийн зүгээс уулзалтыг амжилттай болсон . . . → Read More: Туршилтын уулзалтын товч тайлан
|
|
Recent Comments