Сорил ба Шалгалт – CS701

Энэхүү зарыг маш анхааралтай тогтон уншихыг зөвлөж байна!!!

Сүүлчийн сорилын өдөр өөрчлөгдлөө.

Сонгуультай холбоотойгоор Магистрын хичээл бакалаврынхтай ижлээр нэг долоо хоногийн өмнө дуусах болсон мэдээг сая надад сургуулиас өглөө. Энэ мэдээг сургуульд төвөөс өчигдөр орой дуулгасан байна. Иймд бид сорил авах өдрөө өөрчилж өмнө сорил авахаар тогтсон байсан өдрөө шалгалтаа авахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.

Сорил

2011 оны 12-р сарын 15-ны Пүрэв гарагт ШУТИС-н Тестийн програмаар (http://www.testcenter.edu.mn/) орж сорилоо өгнө үү.

Сорил нээлттэй байх цаг: Улаанбаатарын цагаар 09:00 цагаас 19:00 цагийн хооронд
Асуултын тоо: 60
Үргэлжлэх хугацаа: 60 минут

Оюутаны булан гэсэн хэсгийг сонгож өөрийн нэр нууц үгээрээ нэвтэрч ороод S.CS701 гэсэн тестийг сонгон хариулж эхэлнэ. Асуултанд хариулж байгаад дутуу орхиод гарсан эсвэл техникийн асуудлаас болоод тасарсан бол дахин орж үргэлжлүүлэн өгч болно. Сорилыг интернэтэд холбоотой ямар ч тоон төхөөрөмжнөөс өгч болно.
Таны хариултыг програм шалгадаг. Иймд 100% танаас хамаарах үр дүн гарна. Сорил заасан хугацаандаа нээгдэж хаагдана. Өөрөөр хэлбэл заасан хугацаанаас өмнө болоод дараа нь сорил руу хандах боломж байхгүй учир ажил төрлөө зохицуулан энэ хугацаанд амжиж өгөх хэрэгтэй. Дээд оноо 10.
Энэ сорил авч байгаа програмаар шалгалт авах учир сорилоо өгөх нэг талаараа шалгалтандаа бэлдэж байгаа хэлбэр гэдгийг анхаарна уу!

Сорилын үед гарсан техникийн асуудлыг Тестийн төвийн мэргэжилтэнд chuugii_tch(at)yahoo.com хаягаар мэдээлж шийдвэрлүүлнэ.

Зөвөлгөө: Сорилын 60 минут бол сорил нээгдээд үргэлжлэх дээд хугацаа. Та хэрэв асуултаа сайн мэдэж байгаа бол өөрийн хурдаараа ямар ч хугацаанд хариулж дуусгаж болно. Өөрөөр хэлбэл чадаж байгаа хүнд ердөө 30 минутанд ч сорилоо өгөх боломж байгаа. Ер нь бол 45 минут байдаг. Олон хүүхдүүд анх удаа онлайн сорил өгч байгаа гэсэн үндэслэлээр хугацааг тавиу тавьж өгсөн. Дараа шалгалт дээр бол илүү олон асуулт илүү бага хугацаатай байна. Сорил нээлттэй байх цаг гэдэг нь тухайн сорилд хандаж болох хугацаа. Энэ хугацаанд та амжиж өгөх ёстой. Үргэлжлэх хугацаа бол танаас хамаарна. 60 бол дээд хугацаа.

Шалгалт

2011 оны 12-р сарын 21-ны Лхагва гарагт ШУТИС-н Тестийн програмаар (http://www.testcenter.edu.mn/) орж шалгалтаа өгнө үү.

Сорил нээлттэй байх цаг: Улаанбаатарын цагаар 09:00 цагаас 19:00 цагийн хооронд
Асуултын тоо:120
Үргэлжлэх хугацаа: 90 минут

5 comments to Сорил ба Шалгалт – CS701

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>