Бүсгүй болгон цэцэг билээ

Яргуун дэлбээ шиг уяхан охидын
Ялдам инээмсэглэл шиг цэцэгсэд би дуртай…

Миний найз мундаг нэгэн бүсгүй байдаг юм. Эрдэмтэн, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг, айлыг авч яваа Монголын олон гайхалтай эмэгтэйчүүдийн жишээ. Тэднийд нэг удаа би очиж цай уухдаа гал тогооны өрөөнд нь өөрөө бүтээсэн ваартай цэцгэн хатгамал байхыг харсан. Үнэхээр гайхалтай.
Эмэгтэй л хүн болсон хойно би цэцгэнд дуртай. Сарнайн баглааг авах сайхан ч үхэж хорчийгоод түүнийгээ хаяхад би дургүй. Тэгээд л хатгамал цэцэг бол хэрэгжүүлж болох санаа гэж бодсон. Саяхан үүнийг дуусгалаа. Таарсан жаазанд нь хийгээд гэртээ байршуулна гэж бодож байгаа.

6 comments to Бүсгүй болгон цэцэг билээ

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>