Манай багаас санаачлан гэрээт багш А.Түвшинбаярын хийсэн Виртуаль лабораторийг ХБНГУ-н Саксон улсын зайн сургалтын сайт дээр амжилттай туршиж байна. Бидний энэхүү ажлыг Кемниц хотын Технологийн Их Сургуулийн Компьютерийн сургуулийн захирал Профессор Хардт ихээхэн дэмжиж байгаа бөгөөд цаашдаа хамтарсан лабораторийг Герман, Монгол хэл дээр хийх санал тавиад бид одоо санал бодлоо солилцох шатанд явж байна.
Энд дарж Герман улсын сайтаас туршилтын лабораторийг үзэж болно. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан учир хуулбарлан түгээх тараахыг хориглоно.
Ажлын голыг нугалж өөрийн гараар анхны Виртуаль лабораторийг гадаадын Их Сургуульд бэлтгэн хүргэсэн Магистр оюутан, манай багийн гэрээт багш А.Түвшинбаяртаа баяр хүргэж цаашдаа хэлээ сайн сураад улам хол явж ихийг бүтээхийг хүсэн ерөөе!
Энд сэтгэгдэл үлдээсэнд Геологи, Газрын Тосны Сургуулийн Ургамалсувд багшид маш их баярлалаа.
Таныг урмын сайхан үг бичиж үлдээсэнд баярлалаа. Манай сургуулийн нэр гадаадын их дээд сургуулиудад танигдаж байх нь багш бид нар болоод оюутан шавь нар төгсөгчид бүгдэд хүртээмжтэй сайхан зүйл хэмээн бид ч өөрсдөө их баяртай байгаа. Бидний ажлыг дэмжиж бидэнтэй хамтран энэ чиглэлээр ажиллаж байгаа Танай хамт олонд ч талархаж байгаагаа хэлье. Эрдмийн ариун үйлсэд тань амжилт хүсье!
Bayar hurgie
Tuvshinbayarin tsaashdin ajild amjilt husie. Virtuali laboratoriin ajlin tsar huraa ur uguuj ni asar ih buguud oyutnuudiin sonirhliig iheer tatna gej naidaj baina. Ene ajlig gadaad hel deer tavigdval delhiid unelegdeh ajil bolloo gej uzej boloh yum. EHIS-iin Urnaa bagshid talarhal devshuulj baina.