Хайраа олох сайхан, харин…

Удахгүй дурлалт хосуудын өдөр болох гэж байна. Тэгээд гэнэт хайрын талаар бичмээр санагдлаа…

Ийм баяр биднийг залуу байхад Монголд байсангүй. Цэргийн баяр, Мартын 8-аар л хөвгүүд охидууд харилцан бие биенээ сэмхээн баярлуулдаг байсан. Гэхдээ бидний үед ер нь хайр сэтгэл, эр эмийн болоод гэр бүлийн талаарх яриа маш их хаалттай сэдэв байсан. Дунд сургуулийн ангийн багш нар үерхэж байгаа хүүхдүүдийг хүний ёсноос гадуур юм хийж байгаа мэтээр л үздэг байлаа. Иймд хөвгүүд охидууд хоорондоо найзалж байгаагаа тас нуудаг байсан.

Биднийг 8-р ангид байхад манай параллель ангийн нэг хөөрхөн охинд дээд ангийн ах “дурласан” юм. Ер нь бол тэр 2 харилцан дурлалцсан юм. Энэ бол сургуулиар том жижиггүй ярьсан айхтар “гэмт хэрэг” байлаа. Тэр 2 хамтдаа галт тэргээр явсан тухай сургуулиар нэг яригдаж байж билээ. Багш нар их л дургүй байсан. Харин бид нар тэр 2-г нэн ялангуяа нөгөө охиныг ямар их зоригтойг гайхан ярьж байлаа. Тэгээд ч удалгүй тэр охин бие давхар болж тэгээд сургуулиа орхисон. Учир нь тэр үед дунд сургуулийн сурагч байтугай дээд сургуулийн оюутан охид жирэмсэн болохыг маш буруу хэмээн үздэг байсан юм. Тэр үед тэр 2-г маш буруу юм хийж байна гэж бүгд ярьж байсан. Гэтэл одоо тэр 2 сайхан гэр бүл үүсгэн хамтдаа амьдарч байгааг би хараад тэд бол жинхэнэ дурлалцсан хосууд байж дээ гэж боддог.

Ер нь бол хайр гэдэг хүн болгонд хэзээ нэгэн цагт заавал ирдэг зүйл хэмээн би боддог. Хэдийд, хаана, хэрхэн ирэх нь тодорхойгүй л дээ. Гэхдээ л ирдэг нь баттай. Хайраа эртхэн олоод тэр хайраа хадгалан хамтдаа амьдарч чадна гэдэг бол нэг насны хамгийн том жаргал биз ээ…

Хайраа олж болно оо. Олох ч болно. Хүн болгон. Харин жинхэнэ хайраа таних, мөн түүнийгээ насан турш нандин хэвээр нь хадгална гэдэг  хамгийн хэцүү зүйл болов уу.

Хэрхэн хайраа олох вэ? Энэ амаргүй. Гэхдээ л хайрыг хадгалахаас арай л хялбар. Миний бодлоор хайр бол бага зэргийн ухаан алдалттай төстэй мэт ээ. Хүнд хайртай болсон бол та ямар ч байсан нэг л тогтворгүй мэдрэмжийг мэдэрч эхэлнэ. Баярлаад байгаа ч юм шиг. Айгаад байгаа ч юм шиг. Тэр хүнийг үргэлж бодоод л… Түүнийгээ баярлуулахын тулд юу хийх вэ? яах вэ? гэдэг л бодолтой болно.  Түүнд л сайхан харагдаж байвал болоо болно доо. Аав ээжийн үг ч юу ч биш болно. Ер нь л тэр хүнтэй л байж байвал тэгээд тэр нь инээж байвал болоо болно доо. Гэнэтийн зүйлүүдийг өөрөөсөө бас ажиглана. Гэнэт нэг их мундаг болдог ч юмуу. Эсвэл өмнө нь хэзээ ч хийж байгаагүй юмаа хийх гэж оролдоно. Түүнийгээ л дэргэдээ тогтоовол тэгээд хаана яаж амьдрах ч хамаагүй мэт болно.

Тэр хүнээс ямар ч муу юм хайгаад олохгүй. Бүх юм нь сайхан байна. Чамд муухай зан гаргасан ч түүндээ биш өөртөө буруу өгнө. Үүнийг л хайр гэнэ дээ.

За ингээд хайраа олчихлоо. Одоо л хамгийн адармаатай юм эхэлнэ дээ…

Энэ хорвоод үүрдийн юм гэж юу ч байхгүй. Бидний амьдрал, амь нас, тэр байтугай бидний амьдран байгаа энэ гараг ертөнц ч мөнх биш. Хүн гэдэг амьтан маш уйдамтгай байдаг. Энэ бол бидний мөнх бусын амьдралтай холбоотой шинж чанар л даа. Тэрнээс бид муудаа биш. Тэгэхээр хичнээн гал халуун хайртай учирсан ч хайр ер нь л бол бас мөнх биш.

Хайр тэгээд хөрчихдөг юм уу эсвэл дуусчихдаг юм уу гэж асууж болох л доо. Үгүй ээ… Хайр байна. Та жинхэнэ хайраа олсон бол байж л байна. Гэхдээ анхных шигээ биш. Хайр он цагийн аясаар хувиран өөрчлөгдөж байх ёстой. Тэгвэл л жинхэнэ үүрд байна даа. Өөрөөр хэлбэл бид он цагийн аясаар өсөж томрон, амьдралын ухаан сууж өөрчлөгдөж байдаг шиг, хайр бас биднийг дагаад хувиран өөрчлөгдөж байх ёстой. Эсбөгөөс хайр сөнөх болно.

Тэгэхээр хайр нэг талаасаа бол хамгийн мөнх зүйл юм. Харин нөгөө талаасаа бол хамгийн мөнх биш зүйл юм. Хайрыг мөнх байх эсэхийг Та өөрөө л шийднэ. Хайрыг би дээр цэцэгтэй зүйрлэсэн дээ. Гоё ургасан сайхан цэцгийг хараад гэртээ байлгахыг хүсдэггүй хүн ховор бизээ. Гэхдээ тэр цэцгийг яг л тэр анх харсан шигээ тийм сайхнаар нь хадгалах гэдэг хичнээн амаргүй болохыг мэдэж байгаа учир хүн болгон цэцгийг гэртээ авдаггүй. Хараад л ямар гоё юм бэ? гээд л өнгөрдөг. Хайр яг л тийм юм. Жинхэнэ хайраа олсон бол түүнийгээ ямагт тордож асарч байх хэрэгтэй. Хайртай хүнийхээ сайн сайхан чанар бүрийг өглөө бүр сэрэхдээ, үдэш бүр унтахдаа сэтгэлдээ дахин нэг сэргээн бодож байх хэрэгтэй. Хэрэв хайрт хосууд муудалцвал аль болох бага ярих нь зүйтэй. Хайрыг хамгийн ихээр унтраадаг зүйл бол хайртай хүнийхээ амнаас сонссон муу муухай үг юм. Иймд сэтгэл гундуу үедээ ердөө бие биендээ муу үгийг хэлэхгүйг хичээж байгаарай.

Тийм ээ, Хайраа олох сайхан. Үнэхээр сайхан. Хайр хүнийг маш хүчтэй болгодог. Ухаантай уудам сэтгэлтэй болгодог. Хүнээр маш их юм хийлгэдэг. Гэхдээ хайрыг хадгалж явах л хамгийн хэцүү дээ.

За ингээд удахгүй болох Дурлалт хосын баярыг хайраа олсон, олох гэж байгаа бүх хүмүүст хүргэж, Хайрыг холоос хайгаад хэрэггүй, дэргэд чинь байдаг юм шүү гэж хэлмээр байна даа.

17 comments to Хайраа олох сайхан, харин…

  • hartsand chine bi duralsan hongor bvsgvi mine
    harin chi namaig toosongvie
    gal haluun hairand mine buruu bhgvich
    gartsaagvi ene durlal gedeg zvil sohor bolhoor bi toogdsongviee kk

  • anh chamaig haraad durlana gj bodogvie
    zvrh mine durlal geh dalaid jiwcheed garch chadku ym
    setgeldee chiniihee dvriig buulgaad
    selvvr barin sharhalsan zvrhee haihaar ywna bi
    ahij chamtaiga taarwal
    ahiad chamaig ywuulku gj heleed
    tiiime bi chamd hairtai gj helehsen

  • Meercat

    Happy Valentines Day!
    Look here.

  • bi tuundee hairtai

    Yaaaaah we odooo gantsaaaraa bj bolnoo gehdeee tuuniigee irheer bi gantsaaaraa bish bolno shuu dee!!! Hairtai hunee huleeh uneheer hetsuuu yum aaaaa…

  • bi tuundee hairtai

    Yagaad ch yum dandaa l gantsaaaraa bh yum….ter mine namg urgelj l huleelgedeg bi urgelj itgej naidaj bas huleedeg…..Ene jinhene hair uu ali eswel turhen zuuriin setgel hudlul uu…. medehgui yumdaaa gehdee bi itgesen heweeree tuuniigee huleeneee…..Nad deeer zaawal irne…Ter muchiig tesen yadan huleeene…. Udahgui hair mine irne gedegt itgej bn….SORA….

  • SimpOe LiFe

    Dawstai Coffee

    Zaluu busguiteigee udeshleg deer taniltsjee. Busgui ni denduu uzesgelentei bogood olon zaluus tuuntei taniltsah gj biy biyneesee orson awch, bujiglej blaa. Harin zaluugiin huwid yurdiin l negen bogood hen ch tuuniig tooj harahgui baiw.

    Udeshleg duusahad nogoo zaluu “Coffee hamt uutsgaay” gj busguid helehed, tuund ih hachin sanagdsan bolowch, eyldeg bh uudnees zowshoorow. Ted negen kafed hamt ortsgooson ch zaluu ug helehdee hurtel tewden sandarch bsn tul busgui dotroo durguitsej, “Gert mini hurdan hurgej ogoosei” gj bodjee.
    Zaluu genethen zoogchid handan “Ta jaahan daws ogohgui yu? Bi coffeendoo hiih gsn yum” gelee. Hun bur gaihan haraw. Zaluugiin nuur ulaisan bolowch dawsaa coffeendoo hiigeed uulaa. Busgui ihed sonirhij “Chi yagaad iim sonin zurshiltai yum?” gj asuuhad, zaluu: “ bi jaahan huu baihdaa dalain eregt amidardag bsn uchir dalain usand orj, togloh ih durtai bj bilee. Odoo bi vy vy dalaigaa sanadag. Yag l ene shorwog coffee shig… Bi shorwor coffee uuh bolgondoo baga nas, torj osson nutag, aaw eejiigee sanan dursdag yum” gj hariuljee. Ingej yarihad zaluugiin nudend nulims tsiilegnej blaa. Vvniig sonsood, busguin setgel tun ih hodoljee. Busgui ger ornoo sanaj bgaagaa helj chaddag er hun orh gertee hariutslagatai bj chadna gsn ug gj bodjee. Ingeed ter zaluutai als hol bga aaw eej, baga nas, ger buliinhee tuhai yariltsjee.
    Ene odroos hoish ted uulzaj uchirdag bolow. Yawaandaa nogoo zaluu ni busguin huwid erj haij bsn, buhii l saihan zan chanartai, uhaalag, tewcheertei, halamjtai hun bolohiig medew. Busgui zaluud durlaj, shorwog coffeenii tuhai medsendee mash bayartai bdg bolow. Udalgui ted gerlejee. Ehner ni nohortoo coffee chanah bolgondoo daws hiihed, nohor ni mash ih bayarladag baiw.

    Hamt amidraad 40 jil ongorch, neg odor nohor ni nas barahaasaa omno 1n zahidal bichjee. Zahidald:

    “Minii hamgaas hairt hongor mini ee! Namaig uuchlaarai! Amidraldaa bi chamaig neg l udaa huursan. Ter bol shorwog coffeenii tuhai yaria blaa. Bid anh bolzoj bsniig sanaj bna uu? Ter vyd bi denduu ih sandarch, sahar gj heleh gsn bolowch daws gd anduuraad helchihsen yum. Zalruulah ni nadad mash hetsuu bsn tul bi shuud l urgeljluulsen. Gehdee ene buhen chi bid 2-iin amidraliig ehluuleh yum gj bi hezee ch bodoj bsngui. Hudlaa yarisan tuhaigaa bi chamd olon udaa helehiig hicheesen bolowch chamaig hezee ch huurahgui gj oortoo amlasan bsn tul bi uneniig helehees aidag bsn yum. Odoo bi horwoogoos halin odoh gj bna. Chamd uneniig helehees ogt aihgui bna. Bi shorwog coffeend ih durgui blaa. Yamar muuhai amttai gj sanana. Getel bi nasan turshdaa dawstai coffee uulaa. Chamtai uchirsandaa hezee ch haramsdaggui yum. Herew bi 2 dahi udaagaa amidarch chadsansan bol chamtaigaa nasan turshdaa hamt amidrahiin tuld ahiad shorwog coffee uuhad ch belen bna.” gejee.
    Uuniig unshaad busgui nulims unagan suulaa. Negen udur tuunees “ta shorwog coffeenii talaar yu gj boddog we?” gj ach huu ni asuujee.
    Harin busgui: “ tun amttai bdag yum daa” gj hariulaw……

  • KT

    Дэндүү их хайртайгаа хэлж чадаагүй байтал
    Дэвтэр дүүрэн шүлгээ цэгцэлж амжаагүй байтал
    Тоонон дээгүүр шаагих уйтай намрын борооноор
    Томоогүй хонгор нас чинь гуниг үлдээн хоцроно шүү

  • BB n

    Хайрын түүх

    Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.

    Хайр үргэлж бусдаас хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал: “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр, “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа суусан Уйтгар гунигаас Хайр: “Чамтай хамт явья” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаараа баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайрын дуудсаныг ч сонссонгүй.

    Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь хүрээд ир, би чамайг ав явья”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгөө мэдэрсэн Хайр Мэдлэгээс “надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнээ? Яагаад надад тусласан юм бол?”. Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “ Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог гэжээ.

  • KT--3

    udriin tuuh

    happy valentine’s day
    2-r Kariolya xemeex xargis xertsgii xaan xotiinxoo ixenx erchuudiig daind yavuuldag baijee.tereer ariun nandin xair durlaliig oilgodogguin deer durlalt xosuudiig gerlexiig xatuu xoriglodog baijee……..xarin Valentine xemeex negen saixan setgelt lam terxuu xair durlal geech ariun zuiliig oilgodog negen bj…….tiimees xotiinxoo durlalt xosuudiig nuutsaar svmd gerluulj gerleltiig n bataldag baiv………vvniig medsen xaan Valentine.iig xorij tamlaj daxij xosuudiig gerluulehgui baixiig tushaajee.gesen xedii ch lam uuriin uil xeregee urgeljluulseer baijee…shorongiin negen tsereg uuriin xaraagui bolson oxinoo emchluulexeer Valentine deer nuutsaar avaachdag baij……uuniig medsen xaan 2-r sariin 14nii udur Valentine.iig tsaazaar avchee.Valentine nasan ood bolohoosoo umnu terxuu oxind negen zurvas bichin uldeej ter zurvasand negen tsetseg xavchuulan bi chamd xairtai gej bichij.harin ohin ter zurvasiig avax ved xaraa orjee.iinxvv 2-r sariin 14niig durlalt xosuudiin bayar buyu bie biendee xairaa ilchlex gegeen valentine.nii odor gej nerlejee………
    Gegeen hairiin bayariin mend xvrgie….

    Angiinhaa hoer hosdoo (Enjaga+Duurii^_^) bayriin mend hurgeed dahiad myanga myangan hairiin bayriig hamtdaa ugtaarai gj eruuy…

  • SimpLe LiFe...

    Bodlogoguihen ursgah ugend chine hoglogdoj bsanig chi medehgui
    Henegguihen harahad chine dulaatsdag bsanig chi anzaaraagui Chimeeguihen ineemseglehed chine ichinguirdeg bsanig chi haraagui
    Harahad hurtel nar giideg bsan gj bi hudlaa helehgui
    Harwan odson hedhen jiliin hugatsaand durlasan gedgee l medne….

    yagaad ch yum bee unuudur neg l sonin udur bailaa, suuliin uved gegelzeed setgel togtworgui bgaal daa tehde unuudur ter uduruudiig bodwol arai iluu setgel hudluud bh yum . uuniig unshaad iheehen zuiliig bodloo l doo uneheer unen zuil baina. tgd uuriinhuu tuhai bichmeer sangdlaa.
    Bi ter negen
    (…Хэзээ нэгэн цагт чамайг таньдаг байсан ч юм шиг
    Инээмсэглэл хараад л баймаар дөлгөөхөн инээмсэглэл
    Ингэтлээ миний сэтгэлийг татсан тэр л сайхан инээмсэглэл) hund durlaad nuutshaan hairlaad nileedgui hugatsaa ungurchee. Anhandaa ternd hairtai bgaaguil dee hajuud n bgaad dasaad ch yumuudaa neg l oirhon busdaas uur sanagddg bolood 2 jil ali hediine ungurchihjee. Ene hugatsaand zunduu l olon asuudal tulgarch blaa bayartai gunigtai (terniig haraad dogdlood,terniig ineeheer neeh goy sanagdaad l, terniig uwduhuur yahaa medehgui shanalaad l… ) xexe. Hen negen tuund hairtai geheer haramlaad l tehdee
    (Хүлээж байгаа хирнээ очиж чадахгүй
    Хүсэж байгаа хирнээ хүрж чадахгүй
    Харамлаж байгаа хирнээ уурлаж чадахгүй
    Хайрлаж байгаа хирнээ хэлж чадахгүй ) xen negentei hamt ywahiig n harahaar hardaad l iim l udur honguud ungursuur ulam iheer dasaad bdg bolchloo
    (Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
    Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.) terniig irehgui udur neg l hooson sanagdaad l…
    Daanch ter namaig naizaa gej boddog bololtoi, iim uved bi setgelee neewel ter huleej awah n yu l bol gej bodood huleeseer l bgaa,bas semhen hairlaad, tuslaad,haramlaad bgaa hirnee namaig uurt n sain gej medeed nadaas hundii bolchihwol yaanaa geed aigaad baih yum. Tgeeed haaya uuruusuu ch nuutshan hairlaad l
    (anh chamaig bi ontsolj shirteegui ch
    alsad odohod chn uguilne gj bodoogui
    gewch setgel mine chiniih bsaan
    gegeehen bodoldoo chamiag bi teesen
    ) unuuduriin ene udur hurchlee. Terend bi uneheer ih hairtai magadgui ternii huwid bi hen ch bsh bj boloh l yum tehdee l bi chamd hairtai….
    (Өөрийгөө би чамтай зүйрлээд
    Өчүүхэн санагдсан сэтгэлдээ хөтлөгдөөд
    Өдийг хүртэл хэлгүй мэт явсандаа
    Өнөөдөр л би ихээр харамсаж байна)
    БИ ЧАМД ХАЙРТАЙ ………….

  • N

    Tanii bichsen bodrol uneheer unen ymaa bagshaa. Uurtuu tohioldson hugjiltei ch ym shig gunigtai ch ym shig tuuhee bichie. Anh 1r kursed orood hicheeliin ehnii udur 2008.09.01 n ter udur yugaa ch medku dunguj oyutan bolchihson… 516d laboratory orj bsan. Anhnii hartsaar durlana gdgiig tehed l mederj bilee. Hicheeldee hotsorj orj irsen terendee sandal tawij uguud daraa n aaw eej 2iihoo neg negendee sandal tawij ugj taniltsaj bsniig n sonsood jinhen hair min gj bodoj blaa.
    Daraa n laboratory n orson hicheeliihaa lk dr suuj blaa. Tegtel minii tawij ugsun sandal dr suusan zaluu ireed dugaaraa ugchih gsn. Terhen uedee hicheel l asuuh bh gj bodood yu ch bodolgui dugaraa ugj orhison. Tm ch udalgui utsand msg ireed teher n ysn gj hariu bichtel: Chamruu zaawal shaltgaantai msg bichih yostoi bol Bi chamd hairtai gj hariu irhed gaihaad shokond orhoo shahsan shuu.
    Ingd l byatshan hairiin tuuh maani ehelsiim Bi terendee hyazgaargui ih hairtai. Minii hajuud ter min bhad l hangalttai ym shig. Tsag hugatsaa unguruh tusam bi terendee tatagdaj uussaar bsan. Tegsen hirnee nileen ih gomdoogood l awsan. Odoo bi tuundee uuruusuu ch iluu hairtai. Tegsen hirnee l ul oilgoltsoh asuudluud ih garj ireh ym. Terniha hairand ergelzej bi ingj hairlaj bhad gj l bodogddog bolj. Ygd ch ym zugtaagaad bh shig sanagdaad tuuniigee ch oilgohoo blaa. Yriltsah geheer odoo denduu oroitson Valentinii umnuhun ingd yunaas n medegdehgui ingd salchih bas sonin ymaa. Tsag hugatsaa unguruhud uchir n tailagdana gj naidaad huleej by daa.

  • SimpLe LiFe...

    Үнэхээр би чамд хайртай гэж
    Үнэндээ хэлж чадахгүй нь
    Найрсаг занд чинь болоод
    Найз нь зүгээр л дасчихсан юмаа

  • battsetseg

    o.mend. bagshaa. uneheer shn, utga togoldor, setgel hodolgoson bodrol bn… tanii ene shn ugs haanaas undarch bdiin bol, ene ih medleg yaj tsogtslon bureldsen yum bol gj… taniar mash ih baharhaj bn. tani shig aguu hun, bolood bagshtai uchirsandaa bayrtai bdg. tand bolood tanai ger buld horwoogiin sn shniig husey. bayrlalaa…

  • SimpLe LiFe...

    Хүлээж байгаа хирнээ очиж чадахгүй нь
    Хүсэж байгаа хирнээ хүрж чадахгүй нь
    Харамлаж байгаа хирнээ уурлаж чадахгүй нь
    Хайрлаж байгаа хирнээ хэлж чадахгүй нь

    Үерхэл гэдэг үгэнд итгэл байдаг шиг
    Үнэн гэдэг үгэнд амлалт байгаасай
    Үргэлж гэдэг үгэнд жаргал байдаг шиг
    Хайртай гэдэг үгэнд тоглоом битгий байгаасай
    Хагацал гэсэн үгэнд жаргал байхгүй
    Хайрлах гэдэг үгэнд хэмжээ байхгүй
    Хамт байя гэдэг үгэнд салалт байхгүй

  • SimpLe LiFe...

    Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
    Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.

    Хэлсэн үг болгон чинь чамайг тодотгох түлхүүр
    Хэзээ нэгэн цагт чамайг таньдаг байсан ч юм шиг
    Инээмсэглэл хараад л баймаар дөлгөөхөн инээмсэглэл
    Ингэтлээ миний сэтгэлийг татсан тэр л сайхан инээмсэглэл

  • 0818

    Хайрыг хайж биш
    Хайрлаж олдог….

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>