Дурлажээ би чамд гэж хэлэх эрх
Дуулим хорвоод бүсгүй бидэнд заяасангүй
Дурласан сэтгэлээ эхэлж нээх эрх
Дуутай хорвоод бүсгүй бидэнд заяасангүй
Түрүүлж очоод эхэлж мэндлээд
Түүнийгээ бүжгэнд урих эрхгүй
Түмэндээ нэхэх сэтгэлээ илчлээд
Тэврээд авах эрх үгүй
Хайрын захиаг эхэлж бичээд
Халаасанд нь хийх эрх үгүй
Хаашаа ч юм болзоонд уриад
Хайраа илчлэх эрх үгүй
Үнэтэй бэлэг авч өгөөд
Үнэсээд авах эрх үгүй
Өөрөөсөө ч нуух хайрын сэтгэлээ
Өөрт чинь нээх эрх үгүй
Гэр рүүгээ явах замд чинь
Гэнэтхэн гарч ирээд
Өөдөөс чинь харж байгаад
Өөрийгөө илчлэх эрх үгүй
Үүрдийн ганцхан хайраа
Үргэлж хүлээх ёстой
Үнэхээр хэцүү тавилан
Үзэсгэлэнт бүсгүйчүүдэд ч хамаатай
Түрүүлж алхам хийвэл
Түмэнд буруу харагддаг
Бүсгүй заяа үнэхээр
Бүтэмгүй санагдаж байвч
Жинхэнэ хайр чинь ирсэн бол
Жирийн чамайг тэр чинь
Хэзээ нэгэн цагт заавал
Хэлүүлэлтгүй сэтгэлээрээ таньдаг юм
Хичнээн ихээр дурласан ч
Хэрхэн хайрласанаа түүндээ
Түрүүлж л битгий хэлээрэй
Тэвчиж хайртаа хүлээгээрэй
Шуудхан хэлэхээс илүүтэй
Шулуун санаагаа ойлгуулах
Сая сая арга
Саруул ухаандаа олоорой
Бусдад хайраа илчлэх эрхгүй ч
Бусдаар ямагт хайрлуулах
Буян заяа зөвхөн
Бүсгүй биднийх билээ
Бүсгүй минь тэргүүнээ өргө, өөрийгөө хар
Бүтэн зүс, сайхан төрхөө толинд хар
Чи бүгдээс сайхан, бүхнээс өөр
Чи энэ хорвоод үл давтагдах нэгэн
Хайр хэзээд ирдэг юм, санаж яваарай
Хайраа харин олоод хадгалж үлдэх эсэх нь
Өөр хэнээс ч биш, чамаас
Өөрөөс чинь шалтгаалдаг юм шүү, санаж яваарай!
Их гоё шүлэг байна. Бүх үзэсгэлэнт охид бүсгүйчүүдээ та нар энэ ертөнцийг гийгүүлэгч эрдэнэ нь шүү. сайхан хайраа олоорой. Амжилт хүсье!
Дурласан нүд чимээгүй ширтдэг…..