Эрхэм оюутнуудаа, Өнөөдөр буюу 2011 оны 4-р сарын 4-ны Балжиннямтай билэгт сайн өдөр 19 цагаас өмнө амжиж эхний сорилоо өгөөрэй. Сорилыг сургуулийнхаа онлайн тестийн хэсэг буюу www.testcenter.edu.mn хаягаар орж өгнө. Өдрийн цагаар ачаалал ихтэй байна байх, бас та бүхэн ажилтай байна байх хэмээн бодоод хаах цагийг 3-н цагаар сунгав. 10:00-19:00 цагийн хооронд сорил нээлттэй байх болно 19-н цагаас хойш сорилд хандах боломжгүй болно.
Оюутаны булан гэсэн хэсгийг сонгож өөрийн нэр нууц үгээрээ нэвтэрч ороод S.CS701 гэсэн тестийг сонгон хариулж эхэлнэ. Нийт 90 минут үргэлжлэх бөгөөд нийт 85-н асуулттай. Асуултанд хариулж байгаад дутуу орхиод гарсан эсвэл техникийн асуудлаас болоод тасарсан бол дахин орж үргэлжлүүлэн өгч болно. Интернэттэй холбоотой ямар ч компьютерээс өгч болно.
Таны хариултыг програм шалгаж бүртгээд надад файлаар нэгтгэж явуулдаг. Иймд 100% танаас хамаарах үр дүн гарна.
Хэрэв ямар нэгэн асуудал бэрхшээл учирвал chuugii_tch(at)yahoo.com гэсэн хаягаар болон надад мэйл бичиж мэдэгдээрэй.
Сорилоо амжилттай өгөхийг хүсье!
Sain b.a u bagshaa, 1-r soriliin dun hezee garah ve – haanaas harah ve?
sain bain uu? bagshaa 1 r soriloo ogson jaahan muu blaa. daraagiin soril hezee bilee. sanaand oromgui asuult ih bailaa
Тийм асуулт их байсантай санал нэг байгаа. Дараагийн сорил 15-р долоо хоногт чатаар явагдана. Бямба гарагт авъя гэж санаж байгаа. Энэ удаагийн сорилд хугацаандаа өгч чадах нь чухал байсан. Санаа зоволтгүй.
sain bna uu bagshaa soril 1g ugluu dutagdaltai yumnuud ih bnaa neg asuult deed tal ni 5 orj irj bna. bas uzsen yumnuudtaigaa holbogdohgvi bna. online-aar hicheeliin lektsee unshaad shalgantandaa orson chin yamarch tiim holbogdoltoi oilgohoor yum algaa gomdoltoi bna bagshaa
Дутагдалтай юм давтагдахгүй байх нь хөгжих алхам гэж би ойлгодог. Иймд санал бодлоо хэлсэнд баярлалаа. Гэхдээ тайлбар өгөх нь зүйтэй хэмээн бодлоо.
1. Асуулт давхцах бол програмын алдаа. Үүнийг зохих хүмүүст нь дуулгая.
2. Үзсэн юм гэдэг нь миний вэб дээр байсан хичээлийг хэлж байгаа бол хүлээн авч байна. Угаасаа эхний сорилд зөвхөн Е нээлттэй сургуулийн сайт дээр байгаа Е хичээлээс орно гэдгийг сануулсан байсан. Иймд тэр тал дээр зөрсөн юм гарсан байх.
3. Энэ вэб дээр байгаа хичээлүүдээр 2-р сорилоо би өөрөө чатаар буюу онлайн амьд холбоосоор авах санаатай байгаа.
Ямар ч байсан сорилоо өгсөн бол сайн байна. 2 сорилоо өгсөн, ер нь багшаас өгсөн даалгаврыг хийж бүх зүйлийг цаг хугацаанд нь амжуулж байгаа хүүхдүүдийг би дэмжин ажиллана гэдгээ мөн өмнө нь дуулгасан байгаа. Иймд сэтгэлээр их унах хэрэггүй дээ.
BAGSHAA ODOO 6GA BOLJINO TEST RUGA OROHGUI BNSHDE YAHVEE
19 цаг хүртэл нээлттэй байх ёстой. Өгсөн хаяг руу мэдэгдээрэй.
bagshaa shalgaltaa budilj bj neg ugluu. Tegehdee bodoj baisnaas arai uur asuult daalgavartai bailaa, beldej unshij bsnaas min uur yumaa! er n ene soriloos avah onoo hed bilee? Bas testiin neg asuult 3,4 udaa davtagdsan neg asuultand 2 ijil hariulttai geed jaahan tiimerhuu sanagdlaa! Medehgui yum ih bailaa sain l belj sudlah heregtei bj.
Наад асуултууд чинь Е болсон хичээлээс орсон байгаа. Таны бэлдэж байсан асуултууд дараагийн сорил дээр байна гэж найдаж байна.
sain ba uu bagshaa shalgaltaa ogj yavsan chin gatsaad dahiad oroh geheer The page isn’t redirecting properly gej aldaa zaagaad ba yah uu
Өгсөн хаяг руу мэйл бичээрэй.