Хүсч хүлээж, олон арван бэрхшээлийг туулж байж би эх хүн болсон юм. Иймээс ч би 2 алаг үрдээ маш их хайртай. Өнөөдөр үсээ самнуулж байхдаа охин маань надад өөрийнхөө зохиосон анхны ЗҮЙР ҮГЭЭ хэлж өгөв. Эхлээд инээд хүрээд дараа нь тайлбарыг нь сонсоод сэтгэл хөдлөөд уйлах шахсан би үүнийг нь өөрийнхөө вэб дээр гаргана гэж амласан юм.
О.Оюунчимэг (7 настай)
Зүйр үг
Ээжийн минь үнэсэлт
Эр зориг
Аавын маань шүлс
Анагаах эм
Үүнийгээ ингэж тайлбарласан юм. Та намайг үнэсээд хичээлээ сайн сураарай гэхээр би шалгалтандаа дандаа ОНЦ авдаг. Харин аав маань шалбарсан газар шүлсээ түрхэхэд тэр дороо эдгэрдэг гэсэн юм даа. 🙂
huurhun ymaa yg unen shuu
kk ymar hoorhon ug tailbariig unshaagui bol oilgohoorgui ym bna.
Тийм шүү. Бяцхан ухаанаар бодоод байгаа нь тэр бололтой.
хаха хөөрхөн юмаа тэ. Монголын үрс бүгд ийм болтугай. Миний сэтгэлийг хөдөлгөж чадлаа шүү ккккк
Tanii setgeliig mini ohinii ug hodolgoj chadsand bayartai bna.
hoorhon ymaa aaw eej ni hamgas iluu bdag gedegiig ilerhiiljee ta mine ur huuhdiinhee huwid sain eej bidnii huwid sain bagsh, egch shig bj chaddag.
Урам хайрласанд баярлалаа
huurhun yumaa uuriinhuu hemjeend mundag bodson bnaa.Bagshaa tanai ger buld azjargal husey.Bi bas saihan hani bas huurhun zuir ug heleh huuhedtei bolhiimsan 🙂
Сайн байна уу? Уянгаа. Тийм шүү. Миний охин, ер нь л жаахан хэлэмгий хүн дээ. Том болохоороо яахыг мэдэхгүй ч одоо бол дарж л байхгүй бол юу ч ярьж мэдэх хүн. Бүсгүй хүн амьдралыг авч явдаг. Сайн ээж, сайн хань, хүчтэй эмэгтэй болоорой.
hehe, huuhduudee yaaj humuujuulvel uhaantai, eej, aav egch ahdaa hairtai, zorilgotoi zorigtoi hun bolgoh ve? bi nzgui ch gesen odoonoos bodoj baigaa ter tal deer hehe, ene zun egchiinhee 2 joohon huuhed harna humuujuuleh sanaatai hehe
Хөөрхийн бэ. Би бас эхлээд яг уншсанаа ойлгохгүй юун шүлс мүлс болоод явчиваа гэсэн харин тайлбар нь айхтар айхтар
Зочинд баярлалаа. Тийм Охин үр минь үнэхээр зүрх сэтгэлийг минь баясгаж чаддаг. Үртэй байхын жаргал зовлонг үр хүүхэдтэй хүн бүхэн эдэлж явдаг биз. Бид бүгд аав, ээжээсээ үлдэж хоцроод юу ч болоогүй мэт үргэлжлүүлэн амьдардаг. Аав ээж минь ч мөн л аав ээжээсээ үлдэж хоцроод биднийхээ тлөө амьдарсан байгаа. Тэгэхээр амьдралын мөн утга учир гэр бүл болж, үр хүүхэд гаргаад түүнийхээ төлөө амьдрах юм болов уу даа.
Одооны хүүхдүүдийн сэтгэлгээ үнэхээр өөр болжээ. Цаг үе хаашаа явж байгааг заримдаа ер мэдрэхгүй байгаа мэт санагдах юм. Үр хүүхэд минь сайн сайхан л яваасай билээ дээ. Бурхан минь!
sn bnu bagshaa ta ih uhaantai sergelen ohintoi yma bagshaa bi hdn jilin daraa eej boloho medehgui ch tanai ohin shig sergelen tsowoo ohintoi bnoo ingd tanai ger buld az jargal husye
Юуны ухаантай байхав дээ. Хүүхдийн л зан. Чиний сэтгэл зөв явбал сайхан хайртайгаа учирч сайн явна гэдэг санааных байдаг юм шүү. Бүх юм чамаас л хамаарна. Чиний амьдралд ч гэсэн аз жаргалыг ерөөе!
сайхан амарсан уу? дахин хэлсэн 2 үг мундаг юм. Бүх сайхан бүхнийг ерөөе! Таныг үргэлж инээж байгаасай гэж бид хүсдэг.
Баярлалаа. Гэвч дандаа инээдэг амьдрал гэж хаа байхав дээ.
Охин маань -Та нөгөө үгийг минь гаргасан уу? гэсэн үгээр өглөөг эхэллээ. Тэгээд мөн л үсээ самнах хоорондоо өнөөх маань компьютерийн өмнө сууж миний гаргасан бичлэгийг уншив. Тэгсэнээ, -Та нулимс гаргасан юм уу? гэж байна. -Тиймээ, гэсэн чинь -Харагдахгүй л байсан даа. Та инээгээд л байсан ш дээ, гэж байна. -Ээж нь охиноосоо нулимсаа нуусан юмаа, гэлээ. -Аан за, Та яагаад уйлсан юм? гэж байна. -Уяраад, гэсэн чинь, -Уярна гэж яадаг юм? гэх юм. -Сэтгэл эерэг сайхнаар догдлохыг хэлдэг юмаа, гэлээ. Тэгээд цааш нь уншиж байснаа, -Айн, би “галзуу” юм уу? Энэ чинь муу үг ш дээ, гэж дуу алдав. -Галзуу гэдэг нь заримдаа “сэргэлэн, цовоо” гэсэн санааг илтгэдэг юмаа гэж би өөрийгөө өмөөрөв. За тэгээд төгсгөл рүү нь уншиж байснаа -Аан та энд инээснээ үнэнээр нь бичсэн байна, гэж байна лээ. 🙂
Тэгээд жаахан байж байснаа, -Ээжээ аан, гээч. Би танаас 2 юм гаргах дургүй ээ, гэж байна. -За юу вэ? гэсэн чинь, -1-рт цус, 2-рт нулимс гэдэг байгаа даа. Бас л намайг уяраагаад авч байгаа юм энэ үгээрээ. Тэгсэнээ, -Гэхдээ уярах тохиолдлыг тооцохгүй байж болох юм байна, гэсэн. Энэ өглөө бас л уяралтай сайхнаар эхэллээ. Лав сайхан өдөр болох байх аа.
Sain bnu bagshaa odriin mend.Yostoi huurhun unen zuir ug bna.Yostoi uhaantai ohintoi yuma.Ene Tanii sain eejiin ach bhaa.Manai ohin 1oitoi joohon bolhoor arai zuir ug zohioh boloogvi,uhaantai ohin bolgonoo.
Ээжийн минь хувьд магтсанд баярлалаа. Багш нь маш их зовлонг туулж хүүхдээ тогтоосон. Иймд миний хувьд 2 үр минь тэнгэрээс заяасан эрдэнэ мэт санагддаг. Хүмүүс юун сүртэй юм. гэж л байдаг юм. Миний охин их галзуу. Санасанаа л хэлсан нь тэр байх. Сайхан байсан. Баахан инээж авсан. Охин үрээ сайн хайрлаж байгаарай. Бид чинь хэзээд бүсгүй хүмүүс шүү дээ.