Герман хэлний төлбөргүй онлайн сургалт

Дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг хэлүүдийн нэг бол герман хэл билээ. Англи, орос хэл хангалтгүй байх үед герман хэл бас нэмэр болох нь бий. Үүнээс гадна Герман улсад суралцахыг хүсч байгаа хэн ч гэлээ энэ хэлийг сурахаас өөр аргагүй байдалд орно.

Иймд хэрхэн бага мөнгө зарж хэлээ сайжруулах вэ? гэсэн асуулт босч ирэх нь магад. Ер нь бол аль оронд герман хэлний сургалт нэлээн өндөр төлбөртэй. Үүнээс гадна герман хэлний дээд түвшний шалгалт өгөхөд герман хэлийг сурсан тодорхой цагийг шаарддаг. Мөн энэ цагийг баталсан гэрчилгээ хэрэгтэй болно.

Интернэтээс нэгэн төлбөргүй хичээл олсноо энд тавьж байна. Төгсгөлд нь шалгалт өгөөд гэрчилгээ авч болдог юм байна гэж ойлгосон. Одоохондоо өөрөө сурч байгаа учир дуусахаар нь яахыг бас сайн мэдэхгүй л байна. Гол нь дуудлагатай, дасгалтай ер нь бол их боломжийн санагдаж байна.

Энд дарж (http://www.bbc.co.uk/languages/german/lj/) үнэ төлбөргүй хичээлээ татаж үзээрэй.

Монгол хүн бүрт хэл сурах маш их авъяас байдаг гэж би боддог шүү. Та хүсэх л юм бол ямар ч хэлийг өөрийнхөө хүссэн хэмжээнд сурч чадна. За гадаад хэлээр яриад байж дээ.

25 comments to Герман хэлний төлбөргүй онлайн сургалт

Leave a Reply to ,,,,,,,

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>