Одоогоор 73-н оюутан зайнаас энэ хичээлийг үзэхээр бүртгэгдээд байна. Ч.Мягмаржаргалаас багшид мэйл ирсэн ч бүртгэлд ороогүй байгаа учир сургалтын албатай яаралтай холбоо барихыг сануулъя.
Зурган дээр Е нээлттэй сургуулийн сайтаар орж онлайн журналаа хөтлүүлж эхэлсэн магиструудын мэдээг харууллаа.
Магистр оюутан Ц.Батбилэг маш оновчтой асуултыг Дугуй ширээний ярилцлагын буланд үлдээжээ.
Түүний асуултнаас харахад тэрээр 2-р даалгаврыг хийж эхэлсэн нь харагдаж байна. Энэ удаад Е нээлттэй сургуулийн вэб дээр байгаа Е хичээлийг нэмэлт маягаар үзэж дүн гаргах, болоод сорил авах, шалгалт авах материалд энэхүү вэб дээр байгаа шинэчилсэн лекцийн агуулгыг оруулах болно.
Гэвч Е нээлттэй сургуулийн сайт руу байнга хандаж, хамгийн багадаа долоо хоногт 2-3 удаа орж өөрийнхөө онлайн журналыг хөтөлж байх ёстойг анхаарна уу. Энэ нь таны ирцийн оноонд нөлөөлөх юм.
Бүртгэгдсэн 73-н оюутнаас 30-н оюутан надтай мэйлээр харьцаж эхлээд байна. 1-р даалгаврыг 8-н оюутан хийж ирүүлж оноогоо авсан дотор Б.Баасансүрэн даалгаврыг хамгийн зөв ойлгож сайн хийж бүрэн 5 оноогоо авсанд түүнд БАЯР ХҮРГЭЕ!
Үүнээс гадна ямар ч агуулга байхгүй хоосон мэйл явуулах, эсвэл зүгээр л HI гэж бичээд явуулах зэрэг дэмий зүйлд цаг барахаа болихыг хүсье. Багшид мэйл бичихдээ subject дээр нь кодоо, мөн хэддүгээр даалгавар болохоо бичиж байхыг сануулъя.
Багшаас өгч байгаа зааварчилгааг хэрхэн дагаж байгааг бүгдийг үнэлгээндээ тооцдогийг тогтоож авна уу. Учир нь зайнаас сурна гэдэг бол цаг гаргаж хэрэгцээтэй зүйлээ анхааралтай уншаад, даалгаврыг мөн өөрөө өөртөө цаг гаргаж хийгээд хугацаанд нь буцааж явуулж үнэлгээгээ авах байдаг.
Би та бүхэнтэй бүгдэдтэй нь харьцаж байгааг анхаарч мэйлийг оновчтой зөвхөн хэрэгцээтэй агуулгатайгаар илгээж байхыг хүсье!
Recent Comments