Багшийн 50 өнөөг дараах байдлаар цуглуулна. Үүнд:
- Нэг удаа явцын сорил 14-р долоо хоногт онлайн хэлбэрээр авна. Сорилын өдөр цагийг хоёр долоо хоногийн өмнө сургуулийн болоод багшийн сайтаар зарлана. Сорилоос дээд тал нь 10 оноо авна.
- 11-р сард нэг удаа yahoo мессенжерээр онлайн уулзалт хийнэ. Өдөр болон сэдвийг нэг долоо хоногийн өмнө зарлана. Чатад оролцсон идэвхээс хамаарч дээд тал нь 10 хүртэл оноо авна.
- Бусад 30 оноог явцын дунд өгөгдөх даалгавруудаар тооцуулна.
- Даалгавар нь заавал хийх болоод сайн дураараа хийх хоёр хэлбэртэйгээр өгөгдөнө. Заавал хийх даалгаврын оноог цуглуулахад нийт 50 оноогоо авах боломжтой.
- Сайн дураараа хийх даалгаврыг Нэмэлт онооны даалгавар хэлбэрээр өгнө. Төрөл бүрийн шалтгааны улмаас оноогоо оюутнууд их алддаг учир би ийм аргыг хэрэглэж оюутанг оноогоо нөхөж авах боломж олгодог. Учир нь тодорхой өдөр цаг заасан сорил болоод онлайн уулзалтын оноог үүнээс өөр аргаар нөхөх боломж байдаггүй.
Жич: Одоогоор 2 заавал хийх даалгавар өгөгдөөд байгаа бөгөөд нийт дээд оноо 7 байсан. Эхний даалгавар 5 оноо, 2-р даалгавар 2 оноо байсан. Даалгавар бүр хаалтын хугацаатай. Өөрөөр хэлбэл заасан хугацааны дотор ирсэн даалгаварт л оноо тооцно. Даалгаврыг сайн уншиж байж хийхийг зөвлөж байна.
Оноо цуглуулахтай холбоотой асуултуудыг энэ бичлэгийн ард үлдээнэ үү!
СА-д хэлээд янзлуулвал өмнөхөө нөхөж бүртгүүлж болох уу?
Боломжгүй. Гэвч оноогоо нөхөх боломж дараа гарна даа.
Баяраллаа багшааа.
Миний нэр онлайн журналд бүртгэгдээгүй байна.
Тэгээд л оноонд нөлөөлөх үү? гэж асуусан юмаа
Харин онлайнд 71 гэсэн тоо байгаа. 7 нь хаачсаныг мэдэхгүй. Бас хэн 7 байхгүй байгаа мэдэж болохгүй байна. Надад одоогоор 78 хүүхдийн нэрс байгаа. Зураг болгож тавиад байгаа онлайн журнал бол Е сургуулийн хаягаар орж хичээлээ үзсэн тохиолдолд хөтлөгдөнө. Тэр болохгүй бол СА-д л хэлнэ дээ.
бүртгэгдээгүй юм чинь оноод нөлөөлөх үү?
Юунд бүртгэгдээгүй гэж? Чи миний хамгийн идэвхтэй шавь нарын нэг байгаа шүү дээ. Дуламсүрээн. 🙂
сайн байна уу? M.HD11E201 е сургуулийн сайтаар орж лекцээ тогтмол уншиж байгаа. онлайн журнал дээр бүртгэгдээгүй байх юм. энэ ямар учиртай юм бол багшаа
Minii tavisan zurgan deer baihgyi baigaa bol burtgegdehgyi baina gesen ug. SA ruu handaj yanzluulaarai.