Аян замын тэмдэглэл – Батанга, Филиппин

Филиппин улсын нэгэн жижигхэн хот Батанга хот 2 сая 250 мянга орчим хүн амтай, 3120 кв.метр газар нутагтай. Хүн амын нягтрал 720 кв.метр (Wiki-ээс).
Лусон арал дээор оршдог, нийслэл Манила хотоос зүүн зүгт байрладаг. Нутгийн хэл – Тагаль. Ананас, сахар, кофений аж ахуйгаар алдартай. Балисонг хэмээн нэрлэдэг “Эрвээхэй хутга” хэмээн алдаршсан хутгыг зөвхөн энд гараар хийдэг. Манилагийн дараа ордог дэлхийд хоёрдугаарт ордог усан гарцтай.

Энэ хот захын хотын загвартай хуучин байшин ихтэй, өндөр байшин багатай хот байна. Бидний ажилласан сургууль хувийн сургууль гэхэд барууны хэлбэрийн том номын сантай бүх талаараа томоохон сургууль гэдэг нь харагдсан сургууль байлаа. Оюутнууд нь болоод ажиллагсад нь бүгд нэрийн хуудсаа зүүж явдаг нь их содон байлаа. Бас оюутнууд нь ижил хувцасаар жигдэрдэг юм байна. Өөрийн гэсэн бүжгийн хамтлагтай тэр нь Азид дээгүүрт ордог бөгөөд бидэнд тоглож үзүүлсэн тоглолт нь үнэхээр  манай Ардын дуу бүжгийн бүжигтэй тэнцэхээр өндөр хэмжээний сайн тоглолт болсон нь бас л сонин содон байлаа.

6 comments to Аян замын тэмдэглэл – Батанга, Филиппин

  • Uuganaa

    Sain yawj bn yy bagshaa
    Vneheer tom syrgyyltai lyt umaa. Manai mgld ch gesn ijilsej hywtsaslawal zvgeer tee

    • GK

      Сургууль нь томоос гадна зохион байгуулалт сайтай байсан нь маш их таалагдсан. Манай Монголд дээд сургуулийн оюутнууд жигд хувцаслабал зохимжтой байх эсэхийг мэдэхгүй байна. Харин барууны хуучин том сургуулиуд өөр өөрийн гэсэн өнгө логотой ороолттой бас цүнхтэй байдаг. Тэр бол харин их сайхан санаа гэж би боддог. Тэр ороолт зөвхөн тэр сургуульд сурсан эсвэл сурч байсан хүнд л байдаг нь их онцлогтой гэсэн.

  • Sarantuya

    Sain bn yy baghshaa
    Shine medeelel ugch bgaad bayrlla. Neriin hyydsaa bvgd zvvj yawdag ni mash ih taalagdaj bn mun jigd hywtsaldag ni dakgvi umaa

    • GK

      Нэрийн хуудас бол харин зүгээр. Аль ангийн ямар оюутан болох нь эсвэл аль тэнхимийн ямар багш, ажилтан болох нь мэдэгдээд. Энэ бол сургууль нь том гэдгийг харуулж байгаа хэрэг. Дарга нар нь жишээ нь тэр болгон бүх багшаа нэрээр нь мэдэхгүй ш дээ. Мөн бас оюутнууд хэн нь багш хэн нь оюутанг ялгахгүй ш дээ анхандаа. Энэ мэтэт бас бодоод байхад их олон зүйлд энэ бол маш зөв санагдсан.

  • uchka

    iim hotod tiim tom hemjeenii surguuli baina gehed saikhan ymaa, oyutnuud ni ijil huwtsasladag ni zvgeer harin zvgeer ymuu

    • GK

      Хувийн сургууль гэхэд үнэхээр бүх асуудлаа шийдсэн лут газар байна лээ. Дан apple ээр тоноглосон нэг лаб байхад дан HP ээр хангасан нэг лаб байх жишээтэй. Оюутны сурах, багш нарын ажиллах боломжийг иж бүрэн шийдсэн санагдсан. Компьютерийн багш нар нь дан Apple тэй. Лаг байна лээ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>