Аян замын тэмдэглэл – Манила

Филиппин улсын нийслэл хот. 1574 онд анх байгуулагдсан. 38.55 кв.метр газар нутагтай. 2007 оны байдлаар 1,6 сая гаран хүн амтай. Хүн амын нягтрашлаараа дэлхийд дээгүүрт ордог. Нэг кв.метр газарт 43 гаран мянган хүн ам амьдардаг. Метро Манила хэмээн нэрлэдэг хот нь 16 дагуул хотоос бүрддэг.

Баян ядуугийн амьдрал зэрэгцэн оршсон сонин хот байна. 50-с дээш давхар барилга ихтэй юм. Америк явж байсан хүн Америкт ирсэн мэт боллоо гэсэн. Тэгэхээр их л өндөр барилгуудтай байнаа гэсэн үг бололтой. 🙂

Манила хот 5-н онгоцны буудалтай гэсэн. Энэ байгаа буудал бол жижгэвтэр буудал байна. Гэхдээ мэдээж манай байгаа ганцаас том  байна. Таксины жолооч нислэг асууж байсан. Бодвол аль улсын онгоц вэ гэдгээсээ хамаарч өөр өөр буудалд буудаг бололтой. Гаднаа их сайхан биш ч дотроо их том бас их цэвэрхэн буудал байна.

2 comments to Аян замын тэмдэглэл – Манила

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>