Аян замын тэмдэглэл – Доха, Катар

Катар улсын нийслэл Доха хот. 2009 оны байдлаар 998 000 гаран хүн амтай. 132 кв.метр газар нутагтай. Нэг кв.метр газарт 7500 хүн оноогддог. Нийт хүн амынхаа 80 гаран хувь нь энэ нийслэл хотдоо амьдардаг.

Найман цаг гаран энэ хотын онгоцны буудалд дараагийн онгоцоо хүлээн сууж байна. Зарим нэг хотын онгоцны буудал шиг шөнөдөө хоосорчихдоггүй нь юм байна. Бас маш олон орны хүмүүс байгаа нь ганц Монгол эмэгтэйд амар байна. Аргагүй л нэг дэлхий дээр олон орны иргэд хэрхэн найрамдалтайгаар амьдарч болохыг ойлгуулах газар санагдлаа. Нүднээсээ бусдаа нуусан хар хувцастай хүүхнүүд, толгой дээрээ дугуй хар юм тавьсан цав цагаан хувцастай эрчүүл хослон явах нь сонин харагдаж байна. Үүнээс гадна европ, ази, африк гээд л орон бүрийн хүн энд байх шиг байнаа. Яаж энэ урт цагийг барнаа гэхээргүй үзэх юмтай үйлчилгээ сайтай зүгээр газар байна. 1 доллар 3.6 катар риял ханштай байгаа нь энэ орны эдийн засаг ямар байгааг харуулж байна.

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>