ХБНГУлсдаа хэмжээгээрээ 5-д ордог том хот. 2009 оны баримтаар 672 000 хүн амтай. Хотын ойролцоох хүн амаа оруулаад 2 295 000 хүн амтай. Франкфурт Герман улсын хувьд хот эдийн засаг, тээврийн гол төв, Европын холбооны хувьд эдийн засгийн гол төвд тооцогддог.
Миний бие хэд хэдэн удаа онгоцны буудлаар нь л орж гарч байна даа. Том буудал учир дамжиж нисэх бол нислэг хоорондын цагаа хамгийн багадаа 2 болбол 3-н цагаар тааруулах нь зохимжтой байдаг. Үйлчилгээ сайтай ч том буудал учир тэр болгон азийн орон шиг инээгээд л нахилзаад байхгүй учир азиар яваад сурчихсан хүнд бол жаахан хүйтэн хөндий санагдах магадлалтай.
Энэ удаад би нэг жижигхэн дарс Манилагаас авсан байсандаа ороогдоод онгоцноосоо хоцрох шахсан. Ер нь бол вакуумжүүлсэн уутанд хийлгэж Манилагийн онгоцны буудлаас авсан бичиг нь хүртэл байсан боловс Филиппинээс ирсэн учир оруулахгүй ээ гэж байна лээ. Иймд ер нь хол явж байгаа улс шингэн бэлэгнээс жаахан зугтааж байх нь зөв гэдэг ойлголтоо дахин баталлаа.
Recent Comments