Саксон мужийн нийслэл хот. Чех улсаас 20 км-н зайд Элба мөрний дагуу байрладаг. 513 000 орчим хүн амтай. Герман улсын үйлдвэрлэлийн болоод соёл урлагийн томоохон төвд тооцогддог.
Энэ хотн төв хэсгээр бол нэлээн явж үзсэн. Анх 1995 онд ирж байсан тэрнээс хойш хэд хэд ирэхэд улам л илүү сайхан болж хөгжиж байгаа нь тод харагддаг. Аливаа байшин барилгыг сэргээн засварлах тал дээрээ Германчууд ямар мундаг нямбай хүмүүс болох нь энэ хотоос илхэн харагдаж байдаг. Учир нь төв талбай дээр нь байдаг нэгэн сүм дэлхийн 2-р дайну үед юу ч үгүй болон нурсан ч түүнийг эргүүлээд яг байснаар нь сэргээгээд зогсохгүй хуучин чулуунуудыг нь дугаарлан эргүүлж байсан байранд нь өрч улмаар дутсан хэсгүүдийг нь шинээр нөхөн хийсэн нь энэ барилгыг бор цагаан өнгө хослуулан их өвөрмөц харагдуулдаг.
Recent Comments