Аян замын төгсгөл – Кемниц, Герман

Кемниц заримдаа Хемниц (ялангуяа оросууд) хэмээн дуудагддаг энэ хот Саксон мужид оршдог. Жижигхэн ногоон хот. Хуучин Карл Маркс штат хэмээн социализмын үед нэрлэгдэж байсан.

Хуучнаар бол зүүн германы хот учир оросууд ихтэй санагдсан. Хаана бол хаана орос яриа чих дэлсэж байх нь заримдаа дотно санагддаг ч оросууд хичнээн бүдүүлэг хүмүүс болох нь бас л энд харагдаж байдаг. Технологийн Их Сургууль нь машин үйлдвэрлэл, зайн сургалтаараа Саксон муж болоод Герман улсдаа дээгүүрт ордог сургалт эрдэм шинжилгээний ажил явуулдаг. Хүн ам нь найрсаг, сурч боловсрох барууны чигийн амьдралтай танилцахад их сайхан таарах намуухан хот. Залуу хүнд харин жаахан уйтгартай санагдаж магад бололтой юм билээ. Манай зун ирээд буцсан оюутнууд тэгэж дүгнэсэн. Миний хувьд судалгааны ажил хийхэд их таатай орчин гэж үзэж байгаа. За энэ удаагийн аялал маань энд хүрээд дууслаа.

8 comments to Аян замын төгсгөл – Кемниц, Герман

  • Sarantuya

    Tani ayalal vneheer gaihaltai temdegleliig tani ymshih bvrd zalyy hvnii hvsel buruudliig ylam ogshyylah um. Saihan energi, sonirholtoi adal yawdlaasaa hywaaltsaj baigaa tanid gvnee talarhiya

  • M.ES11E015

    Амжилт хүсье багшаа. Явсан газрынхаа сонин сайханг шавь нартаагаа хуваалцаж байгаараа. Та хэзээ төгсөх вэ?

    • GK

      Баярлалаа. Залуу улсууд та нар эртнээс ийм тэмдэглэл хөтөлбөл хожим их хэрэгтэй санагдсан. Сая олон онгоц дамжиж олон цаг хүлээсэн учир завтай байгаад бичсэн. Одоо аялахад компьютер, интернэтэд ордог гар утастай бол хүлээх ер нь асуудалгүй болсон байна лээ. Миний эрдмийн ажлын хувь ирэх оны 7-н сар гэхэд ажлаа хамгаалсан байх ёстой.

  • dulamsuren

    сайн байна уу? багшаа явсан ажил бүтэмжэй биздээ бас сайхан аяласан уу? Таны замын тэмдэглэлийг уншихад их сонирхолтой байсан шүү.

    • GK

      Баярлалаа. Онгоцоо хүлээгээд сууж байхдаа бичсэн юм. Ер нь бол та нар залуу улс ийш тийш явахаараа ингэж явсан газраа бас ниссэн хугацаа, туулсан замаа ч гэхнээ бичих нь их зүгээр санагдсан шүү.

  • Зорисон зорилгодоо хүрч байгаад тань баяр хүргэе. Сайхан аялал болжээ багшаа

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>