Амьдралд юу чухал вэ?

Хүн нэг л амьдардаг. Бидэнд дараагийн удаа гэсэн боломж байхгүй. Тэгэхээр амьдралд яг юу чухал юм бол? гэсэн асуулт ямагт надад бодогдоод байх боллоо.
Та энэ талаар юу бодож байна?
Хүмүүс ер нь энэ талаар хир тогтмол боддог бол? Байнга бодоод байвал их амаргүй бололтой. Гэрээ их санаад ч юмуу би л хувьдаа ойрд их бодоод байна. Тэгээд ерөөсөө хариугаа олохгүй байна. Надад дэм өгөх хүн байна уу? Таны бодлоор амьдралд ЮУ ЧУХАЛ вэ?
Гэр бүл, үр хүүхэд, эрдэм боловсрол, ажил төрөл, эд хөрөнгө, найз нөхөд, төрөл садан ах дүүс, өөрийн үзэл бодол, эх орон… Зарим нэгэнд нь нэр төр, албан тушаал ч чухал байж болох.
Гэтэл надад огт өөр юм бодогдоно. Надад бол хүний сэтгэл их чухал санагдаад байдаг юм. Гэтэл миний бодол бас буруу бололтой. Хүмүүс энэ үзэл бодлыг минь дэндүү ашиглаад ч байх шиг. Тэгэхээр хүмүүст ашиглагдаад байна гээд өөрийн үзэл бодлоо өөрчлөх үү? Яахав? Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг үгийг би ихээхэн хичээж явдаг юм. Урам өгөх гэж хичээж байхад улам давраад байвал яах вэ? Би хүний сэтгэлийг бодоод байхад тэр хүн миний сэтгэлийг бодохгүй зөвхөн ашиг харж байвал яаж өөрийгөө хамгаалах вэ?
Гэсэн ч би хамгийн чухал гэж боддог хүний сайхан сэтгэлийг үнэхээр биширч явдаг. Олон ч сайхан сэтгэлтэй хүнтэй таарч энэ эрчээрээ өдий зэрэгтэй явна. Энэ хорвоод учирсан хамгийн сайхан сэтгэлтэй хүн бол ААВ минь байсан юм. Миний аав үнэхээр агуу хүн байж билээ.
Жирийн нэгэн жолооч байсан ч ямар ч хүнтэй эвийг нь олоод харьцдаг дандаа л инээж явдаг их уудам хүн байж дээ. Аав минь захьсан чухал сургаалийг би санаж явдаг: “Чадаж л байвал хүнд тусалж бай. Тэгээд тэр үйлдлээ март. Харин хүнээс тус авсан бол эргээд талархах хором бүрийг ашиглаж бай. Хүний тусыг хэзээ ч битгий март” гэсэн энэ үгээр нь би амьдралынхаа утга учрыг хийж явдаг даа. Одоо ингээд муу аав ээж хоёрыгоо их л санах боловч эргээд уулзахгүй болохоор л амьдралд юу чухал вэ гэсэн нөгөө асуулт дахиад л гараад ирж байгаа юм.

6 comments to Амьдралд юу чухал вэ?

  • Jaag

    Сайн байна уу?
    Таны эгэл жирийн шавь бүснүй байна. Сайхан нийтлэл бичсэнд тань баярлалаа. Хүнийг урмаар тэтгэх, хүнээс урам авахын сайханыг танаас л анх мэдэрсэн. Үнэхээр таны сайханыг хүн бүхэн мэднэ шүү дээ. Таны хувьд аав тань багш болгож, таныг аз жаргалтай болгосон бол, миний хувьд та өөрөө миний ААВ байсан юм шүү. Одоо ч тэр, таны надад өгсөн итгэл агуу байсан учраас, шавь нь таны араас сайн үйлсийн төлөө зүтгэж явна даа. Гэхдээ шавь нь жаахан ажил ихтэй байгаа учраас, таны өгсөн даалгаврыг хийж амжаагүй л явна даа.:) Өршөөгөөрэй. (ЭШИлтгэл)

    • GK

      Wow, Олон л сайхан урмын үгс сонсож явлаа. ААВ гэсэн үгийг харин сонсоогүй юм байна. Лут чанга үг байна даа.. Гэсэн ч Шавьдаа баярлалаа. Чиний энэ их хүндлэлийг дааж явах чадал багшид нь байгаа гэж найдъя даа. Бас чамаас ийм үг сонсохоор зүйл хэзээ хэрхэн хийсэнээ сайн санахгүй л байна. Гэвч сэтгэлээс гарсан үг сэтгэлд хүрдэгийн утгаар чиний үг намайг уярааж хамар шархирахад хүргэлээ. Би энэ үгийг чинь алт шиг үнэлж өөртөө хадгалж явнаа. Аавын хэрэг гарвал “аавдаа” ирж байгаарай… 🙂

  • Narangarav

    Bayarlalaa, saihan duu shuu! Tanii hiij buteej baigaa zuil aguu shuu dee, ta uneheer chadbarlag emegtei shuu! Tanitai baihad ih saihan energi abdag jum, tanii shabi nar öörsdiigöö aztai gej helj bolno. Hunii zöb jabah zamiig bagsh hun zaadag gedeg jum bilee. Ene ih unen ug gej bodoj bgaa. Uneheer hunii tölöö setgelee zoriulj jbaad chini baharhah setgel tördög jum.

    • GK

      Магтаалд дургүй хүн ховор биз. Гэвч энэ үгс үнэхээр ахдаж байнаа. Ингэж бичээд байвал бичлэгийг чинь хаахаас аргагүй болох нь байна шүү. Надтай учирсан шавь нар азтай биш харин ийм сайхан ажлыг хийх замыг минь зааж өгсөн аавтай би азтай хүн л дээ. Би үнэндээ баруун солгойгүй програм бичдэг лут болно гэж мөрөөддөг байсан юм. Аавыгаа гуайхаад байхаар нь аавдаа хайртай сайн охин болох гэж багш болсон. Тэгээд эхний жилээсээ л энэ бол үнэхээр миний хийх ёстой ажил байна гэдгээ ойлгосон. Багшийн ажил үнэхээр сайхан. Би бүх шавь нараа сайн яваасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ. Сайн ч явдаг. Их сайхан хүүхдүүд байдаг юмаа. Зурган дээрээс хараа биз дээ.

  • Narangarav

    saihan temdeglel bna. Manai högshin buuraluud chini hichneen jum suraagui egel daruu jiriin humuus mörtlöö aguu ih uhaantai humuus. Högshin buurluudaasaa mash ih surah zuil bdag. Tiimee, bi zarimdaaa denduu ih jum bodood buhimdah ue zöndöö garah jumaa. Humuusiin mön chanar ih l hezuu bolson ue shig sanagdah jum. Zöbhön önöödör bolon ööriigöö bodson öchuuhen bodoltoi bolson ni mash haramsaltai. Getel högshin buurluud maani nutag us, uul sabaa jamar saihan shutej, hairlaj ur huuhduudee jamar saihan nutag us uldeesen bilee. Odoo dotor haranhuilah jumaa. Baigali orchinoo hairlah uzel baihgui bolson ue. Gehdee bas hun bur tiim bishee, saihan humuustei uulzahar setgel hurtel saihan boldog shuu! Tiim uchraas bi tanitai hunii gazar taaraldsandaa mash ih bayarlaj jbdag jum. Ta bol mash aguu mongol busgui, tanitai jarihaar ööriin medelgui baharhah setgel tördög. Mongol ardiin saihan ug baidag daa ” Sainiig dagabal sarnii gerel, muug dagabal mogoin horlol gej” ter jamar unen ug be. Mongoliinhoo ard tumnii neriig delhii dahind duursgaj jbaa taniihaa ajil töröld amjilt husie!
    Hundetgese Nara

    • GK

      Wow, Ахадмаар их магтаал байнаа. Гэхдээ сэтгэлээс гарсан үг сэтгэлд хүрдэгийн учир баярлалаа л гэж хэлье дээ. Миний Монголынхоо нэрийг дуурсгах гэж хаа байхав дээ. Сурсан сургууль, ажиллаж байгаа хамт олон, хань ижил, багш нарын минь л нөмөр нөлөөгөөр өдий хиртэй явна даа гэж боддог.
      Чиний хэлсэн одооны хүмүүс уул, ус орон нутгаа хайрлахгүй байгаа нь маш үнэн үг. Урд говийг ямар болгож байгааг нүдээрээ харсан хүн үнэхээр сэтгэл өвдмөөр. Гэтэл энэ томчуул ер юу бодож байдаг юм бол доо. Мань мэт нь ч яахав оноогдсон ажлаа олигтой хийхсэн гэж мэрийж явна. Монгол улсын хувь заяаг атгаж байгаа улсууд биднээсээ хол хардаг л гэж найдах юм даа.
      Нэр шигээ сайхан сэтгэлтэй бүсгүй чамд http://www.youtube.com/watch?v=jfOlwNI86Gg&feature=related энэ дууг зориулж дандаа тэргүүн дээгүүр өөдрөг үзэлтэй яваарай гэж захъя.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>