Монголынхоо бүх иргэдэд Баяр Хүргэе!

Юуны өмнө тусгаар тогтносон МОНГОЛ улсын иргэн ТА-нд энэ баярт өдрийн мэндийг хүргэж, сайхан монгол орны эзэн нь болж төрсөн, дэлхийд нэрээн дуусгасан Чингис хааны голомтын сахин үлдсэн Тэнгэр заяаг тань магтан дуулж Даяар олноороо энх амгалан байж, Улс орноо хөгжүүлэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулан улам хүчирхэг Монголыг хамтдаа бүтээн Нийт хотлоороо жарган суухын ерөөлийг дэвшүүлье!
11-р сарын 26. Тусгаар тогтнолын өдөр. САЙХАН БАЯРЛААРАЙ!
Монгол Улс нь тэгш өндөрлөгт орших зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улсуудтай хиллэдэг, баруун зүгт Казахстан улстай ойр (хилийн цэгүүд 38 километр зайтай) байрладаг. 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан түүхтэй (Wiki-с авав).

1 comment to Монголынхоо бүх иргэдэд Баяр Хүргэе!

  • КТ

    ….Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
    Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
    Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
    Есєн голын цан хєєрєх царман дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
    Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
    Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
    Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би……

    Танд “Улс тунхагласны баяр”-ын өдрийн мэндийг дэвшүүлж аз жаргал эрүүл энх амар амгаланг хүсэн ерөөе.

    Тусгаар Монгол улс минь мөнхөд мандан бадраг!

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>