Германы зул сар. Weihachten хэмээн нэрлэнэ. 12-р сарын 24-д тэмдэглэдэг энэ өдөр нь Бурханы хүү Исусын төрсөн өдөр гэнэ. Энэ бүтэн сайнаас 4-н долоо хоногийн өмнөөс эхлэн бүтэн сайн бүрт нэг лаа асааж улмаар сүүлчийн бүтэн сайнд 4-н лаа асааснаар Зул сар болдог аж. Энэ өдөр хүн болгон гэр бүлдээ байж бие биендээ бэлэг өгдөг юм байна.
Германы нэгэн онцлог бол 12-р сарын эхнээс эхлэн Зул сарын зах бүх томоохон хотуудад ажиллаж эхэлнэ. Энд та хоол идэж халуун дарс ууж болох бөгөөд олон төрлийн урлагийн болоод бусад тоглолтуудыг үнэгүй үзэх боломжтой. Мөн олон төрлийн гар урлал болоод уламжлалт зүйлүүдийг худалдан авах боломжтой.
Герман улсын нэг онцлог бол өглөө өдөр оройн хоолон дээрээ идэх зүйл нь тодорхой байдаг шигээ энэ баярынхаа үеэр ч идэх уух зүйл нь тодорхой байна. Энэ бол галуу буюу нугасны мах юм. Айл болгон өөрийнхөө хэмжээнд онцлогоор Зул сараа тэмдэглэнэ. Зарим нь их ач холбогдол өгч байхад зарим нь үгүй. Яг л манай цагаан сар шиг бололтой.

Frohe Weihnachten überall.