12-р сарын сүүлчээр бороо орж байна. Мэдээж энэ бол Монголд бараг л боломжгүй зүйл. 40 насыг давталаа ийм зүйл үзээгүй надад нэг л сонин. Бас таагүй ч юм шиг. Цас чахарсан, амнаас цан татсан өвлөө би санана. Олон орон үзсэнгүй ээ. Орос, Япон, Филиппин, Герман, Чех, Австри, Франц мэдээж Хятад ингээд л болоо. Гэхдээ л Монгол орныг минь гүйцэх сайхан орон алгаа. Эх орноо санана. Тоостой шороотой Улаанбаатараа үгүйлнэ. Хань ижил үр хүүхэддээ татагдана. Би Эх оронтой хүн. Би Монгол хүн.
Миний Эх орон олон онцлогтой. Сайхан эх оронд минь 12 сард лав бороо орохгүй байхаа. Би л лав мэдэхгүй юм байна. Өвөлд би дуртай. Хүйтэн байсан ч сайхан дулаан хувцаслачихаад цастай гудамжаар алхах сайхан. Намуухан цас орж байгаа үдэш бүүр ч их уянгалаг. Ханиа сугадаад хүүхдүүдээ өмнөө гүйж явахыг харан алхах сайхан.
Хүний нутгийн өвлийн бороо таагүй ч би усыг нь ууж байгаагийн хувьд ёсыг нь дагаж сууна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэмийг өвөрлөн ирнэ хэмээн хэлсэн агуу яруу найрагчийн гайхалтай үгийг санан санан эрдэмдээ шамдана.
Өвлийн бороо – хэзээ ч ийм байж болно гэж бодоогүй ч өвлийн бороо үзлээ. Хүмүүс минь хорвоо дэлхий хичнээн уудам болохыг улс орон хичнээн онцлогтой болохыг тэгээд бид ердөө Хүн төрөлхтөн гэсэн нэг л бүлэгт хамрагддагийг улам ойлгосоор би өвлийн бороонд алхаж явна…

ямар гоё юм бэ? гэж хэлмээр ч юм шиг. цас малгайлан ороод л бас цасан шуурга тавиад л. тэр нь бүр гоё доо
Новогоо санаа юу даа… Германы өвөл Новогийн өвлөөс тэс өөр. Их чийгтэй. Хэм нь бага хирнээ зэврүүн хүйтэн. Оюутан нас, Новогийн өвөл 2-г энд яаж гүйцэх вэ дээ…
sain baina uu bagshaa, gaihahltai gaihamshigtai Mongol orond mini odoo tsas orj baina. mongolin ard tumen bid bodit baidal deer bish zuudendee l 12 sariin boroog oruuldag tuundee baysan hoordog baih. tanii huwid ulz orni ontslogiig udeg uneheer gaihamshigtai yumaa.. tand az jargal husey
Баярлалаа. Гэвч хэдхэн цагийн дотор нөгөө бороо маань ямар цас болсныг дараагийн бичлэг дээрх зурагнаас харж болно. Тэгээд ердөө 2 цагийн дотор бүгд эргээд хайлчихсан.