Энэ төрийн толгойд сууж байгаа улсууд нээрэн ард түмнээ боддоггүй юм байх даа. Хайран ч эх орон минь. Мөнгөнөөс өөр юм толгойд нь байхгүй, хэрэлдэхээс өөрийг хийдэггүй 76, дээр нь мэргэжлийн биш мэдлэггүй сайд нар, ямар ч эрх мэдэлгүй юу ч хийдэггүй Ерөнхийлөгч одоо болимоор юм! Монголын татвар төлөгч ард түмэнг мөлжиж, бас монголынхоо ашигт малтмалаар баяжиж ханасан бол ядаж энэ мэтийн юман дээр санаа тавьмаар юм даа… Хэлэх ч үг алга! Ийм мэдээ үзэхээр нээрэн бухимдаад байх юмаа.
Эрхэм эрх мэдэлтэнгүүд ээ!!! Эх орноо бага ч гэсэн бодооч ээээээээээээээээээээээ…
Хэлээд юу гэхэв. Монгол комментийн “Монгол баялаг” сэдэвт нэвтрүүлгийг үзээд бухимдахын дээдээр бухимдсан. Үнэхээрийн харамсалтай.
Харин тийм. Энэ бичлэгийг You Tube-ээс олж үзээд ядаж өөрийнхөө блогт тавьж эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлье гэж санасан юм. Манай энэ томчуул, эрх мэдэлтэнгүүд нээрэн үнэхээр ингэтлээ эх орноо бодохоо байсан байдаг юм байх даа л гэж гайхаж суух юм. Манай нэг шавь багшаа та ийм ил тод тавиад, бичээд хэрэгт татагдав аа гэж хүртэл хэлсэн. ккк. Нэг өдөр хэлмэгдчихсэн сууж мэдэх л болсон бололтой. Гэвч эх орноо бодохоор үнэхээр бухимдаад байх юмаа. Одооны сонгуулийг ард түмэн маань зөв хийгээсэй дээ…
Миний бодлоор цаадуул чинь бидний саналыг аль болох луйвардах гээд л байх шиг байна. Би өнгөрсөн оны сонгуулиар сонгох эрхээ эдлэх насанд хүрээгүй байсан юм. Энэ жил анхныхаа сонголтыг хийх гээд байдаг. Гэтэл нөхдүүд сонгуулийн хуулиа өөрсөддөө зориулаад өөрчлөөд байгаа ч юм шиг учир нь ер олдохгүй юм. Ай хөөрхий.. улс төрөө гэж 😀
Ер нь бол өөрсөддөө зориулж өөрчилж байгаа нь үнэн. Гэхдээ л уг нь залуу улсууд олуулаа нийлээд нетээр ч гэхнээ санаа бодлоо цэгцлээд байвал өөр байх л даа. Минйи бодлоор сонгууль дандаа худлаа болдог. Аль нам нь илүү зохион байгуулалттай мөнгө гаргаж чадаж байна тэр нь санал дээр яах аргагүй ажилладаг. Үүний тод илрэл бол сонгуулийн дүн хурдан гардаггүйд байгаа ш дээ. Тэрнээс шууд л маргааш өглөө нь яс тоо гарах боломжтой ш дээ. Удааж байнаа гэдэг чинь л худлаа болж байгаагийн илрэл.