Бие даалтын хичээл!!!

Оюутны бие даах ажил бол их, дээд сургуулийн сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, суралцахуйн дээд хэлбэр мөн “ сэдэвт онол-практикийн бага хурлыг  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд  болон бусад их, дээд сургуулиудыг оролцуулан / улсын хэмжээнд/  2012 оны 4-р сарын 12-13 нд ШУТИС дээр зохион явуулахаар бэлтгэж байна. (Энд дарж эх зарлалыг харна уу)

Эндээс санаа авч одоо сурч байгаа шавь нар болоод төгссөн шавь нар мөн багш нарынхаа дунд бяцхан хэлэлцүүлэг эхлүүлмээр санагдлаа. Та бүхэн багаахан цаг гаргаад санал бодлоо надтай хуваалцаж тус болно уу!

Дараах асуултуудад өөрийнхөө бодит туршлагаар хариулбал сайн. Бас оюутан эсвэл багш гэдгээ бичвэл сайн байна. Энэ нь багш юу гэж бодож байна? Оюутан юу гэж бодож байна гэдэг дүгнэлт хийхэд дэмтэй болох юм.

Асуулт 1. Бие даалт гэж таны бодлоор ямар төрлийн хичээл вэ?

Асуулт 2. Хичээл болгонд бие даалт байх хэрэгтэй юу?

Асуулт 3. Таны бодлоор бие даалтын хичээл ямар хэлбэрээр явагдах нь зүйтэй вэ?

Асуулт 4. Бие даалтын хичээл хир өгөөжтэй гэж та үздэг вэ?

Асуулт 5. Бие даалтын хичээлийн даалгавар хир тодорхой өгөгддөг вэ?

Асуулт 6. Таныг амжилттай сурахад бие даалтын хичээл нэмэр болж  чадаж байна уу?

Асуулт 7. Та бие даалтаа хир бодитой үнэлүүлдэг гэж бодож байна?

Асуулт 8. Та бие даалтаа өөрөө хийдэг үү? Эсвэл хүнээс заавал тусламж авах хэрэг гардаг уу?

Асуулт 9. Бие даалтын хичээлийн үндсэн зорилгыг та юу байх ёстой гэж үздэг вэ?

Асуулт 10. Хамгийн хэрэгцээтэй бие даалт ямар хичээлийнх байсан бэ?

Асуултанд хариулахдаа давтаж бичих шаардлагагүй.

Цаг гарган ярилцлагат оролцсонд баярлалаа.

19 comments to Бие даалтын хичээл!!!

  • хашинаа

    1. Бие даалт гэдэг бол нэг талаас оюутан болон суралцагч нар багшийн хичээлийн цагаар хэлж өгч, мэдүүлж амжаагүй мэдлэгийг өөрөө төрөл бүрийн эх сурвалжаас олж мэдэх, судлах, ыагшийн заасан агуулгатай харьцуулах, дүгнэлт гаргах зэрэг өөрөө суралдцах чадвараа дээшлүүлж буй үйл ажиллагаа, нөгөө талаас оюутан, суралцагч нар багшийн заасан мэдлэгт хязгаарлагдах бус өөрөө хөгжүүлэх үйл ажиллагаа гэж ойлгож байна
    2. Хичээл гэдэг бол тодорхой шинжлэх ухааныг агуулсан байдаг гэж ойлгож байна. Тийм учраас шинжлэх ухааныг ялгаж болохгүй.
    3. Бие даалтын сэдвээ сонгох, тодорхой байхад анхаарах. Юу дутуу орхигдсоныг тодорхой зааж өгч, удирамж чиглэл өгөх нь дээр юм уу.
    Асуулт 4. Бие даалтын хичээл хир өгөөжтэй гэж та үздэг вэ?
    Өгөөжтэй байх ёстой. Тэгэхийн тулд сэдвээ зөв, оновчтой сонгох. Бие даалт хийснээр онолын болон парктик мэдлэгээ бататгах, эсвэл шинэ мэдлэг эзэмших, чадвараа хөгжүүлж байх ёстой.

    Асуулт 5. Бие даалтын хичээлийн даалгавар хир тодорхой өгөгддөг вэ?
    Оновчтой биш байдаг байх. Ер нь орчуулах, канондох, эсвэл унших гэх мэт. Суралцагч, овутнуудын чадварыг хөгжүүлэх тал дээр тулгуурласан, багахан ч гэсэн шинэ зүйл мэдэхээр өгөх, эсвэл өгөгдлийг нь өөр хэлбэрээр өгөх

    Асуулт 6. Таныг амжилттай сурахад бие даалтын хичээл нэмэр болж чадаж байна уу?
    Бие даалт хийхэд суралцагч, оюутан нар шинэ зүйл сурахаар төлөвлөгдсөн байх. Томоохон сэдэв өгөх хэрэггүй. Тэдэнд ачаалал өгөх биш шинэ зүйл мэдэж, чадвараа хөгжүүлж байна гэсэн бодол үлдээхээр байх хэрэгтэй.

    Асуулт 7. Та бие даалтаа хир бодитой үнэлүүлдэг гэж бодож байна?
    Оюутан суралцагч нар цаг хугацаанд нь бие даалтын ажлыг гүйцэтгэдэггүй, бас бие даалтын ажлыг хий хоосон хүлээн авдаг, бие биенээсээ хуулдаг, хүний хийсэн ажлыг дамжуулдаг гэх мэт өөрсдөдөө хэрэггүйгээр өнгөрөөдөг талтай.
    Асуулт 8. Та бие даалтаа өөрөө хийдэг үү? Эсвэл хүнээс заавал тусламж авах хэрэг гардаг уу?
    Хийдэггүй нь ихэнх байх даа. Тусламж дэмжлэгээр, хуулбарласан маягаар ихэнх нь гүйцэтгэдэг байхаа. Одоо гэхдээ өөрчлөгдсөн байх гэж найдаж байна.
    Асуулт 9. Бие даалтын хичээлийн үндсэн зорилгыг та юу байх ёстой гэж үздэг вэ?
    Үндсэн зорилго бол багшийн сургаж, заасан мэдлэгийг бататган, шинэ зүйл олж мэдэх, түүнийгээ ашиглах чадварт суралцах, ингэснээр өөрөө бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх болно.
    Асуулт 10. Хамгийн хэрэгцээтэй бие даалт ямар хичээлийнх байсан бэ?
    Бие дааотын сэдэв хэр оновчтой байсан, бие даалтаар үүнийг л чамд мэдүүлэх гэснийг хэр тодорхойлсоноос хэрэгтэй байсан нь үнэлэгдэх байх даа.

  • student

    1. Bie daalt gedeg n oyutan uuruu onoliin medlegee batatgaj tuhain zaagch bagshaas oilgoogui zuilee asuuj medehed zoriulagdsan nemelt tsag.
    2. Xereggui ee. yalanguya lab-iin tsag semnariin tsagtai bol hereggui ee, mun 1, 2r kurst olon kredit songoson ued ih achaalaltai bdg, bas manai surguuli songon sudlah hicheel yamar ih baidag bilee, ene tsagaa bodoltsohgui bas oyutand uguh achaalalaa bodohgui hamaagui olon hicheeluud deer bie daalt shahaad bdg ene olon yumnii dund ergeldseer bgaad oyutanuud anhnaasaa suuria muu tawidag bh. zugeer l undsen chuhal hicheeluud deer l bhad hangalttai bhaa, yalanguya songon sudlah hicheeluud… bie daalt tawigdlaa gej bodohod yadaj bie daaltiin tsag deere burtgeh shaardlaga bhgu bha, anhnaasaa songon sudlah gsn yum chn. Yalanguya olon bie daalt ugdug hicheeluud “Dursleh, hel yarianii soel…” hereggui ee, aguulgaa lektseeree buren ugch bgaa yum chn ter aguulgiinhaa hureend gants hoyrhon bie daalt ugwul oyutanuud nuhatstai arai iluu hiih bha ternees bish buh hicheel bie daalt geheer barag l hudlaa negneesee huulaad kanondaad uguh n ih bdg yu hj bgaagaa ch medehgui.
    3. Bie daaltiin hicheel n neelttei sanal soliltsoh bolomjtoi bh heregtei, zarim bie daaltuud demii suuj bgaad l tsagiig ungruudug iim bailgahguin tuld bagsh nar iluu neelttei bj oyutanuudtaigaa tulj ajillah tal deer anhaarah heregtei bhaa.
    4. Zarim n uguujtei bdg. zarim neg n demii sj bgaad l gardag daa
    5.todorhoi ugugdug.
    6.oilgoogui zuilee busdaasaa medej awahad duhum bdg.
    7. Boditoi uneldeg, haaya shudraga bus uneleh tohioldol garch baisan.
    8. ali boloh uuruu hiihiig hicheedeg zarim tohioldold medehgui zuil garah ued angiinhanaasaa tuslamj demjkeg awdag.
    9. oyutan tuhain bie daaltiig hiisneer tsaashid uurt n hereg boloh tiim l bgaasai gj boddog. Hun uurt heregtei zuildee l ihewchilen tsag gargaj setgeleesee hiideg shuu dee.Bur neg sonirholgui bwal hunii hiisenees l awch zaswar oruulaad l ugdug.
    10. Hurwuulegchiin onol hicheeliin bie daalt.

    Iim goe sanal asuulga ywuulj oyutanuudiinhaa sanal bodliig sonsoj bgaad bayarlalaa.
    10.

  • Bagsh

    Асуулт 1. Бие даалт гэж таны бодлоор ямар төрлийн хичээл вэ?
    Oyutan tuhain hicheeliin sedveer nom bolon sudalgaani material unshij sudlan uuriin sanaa bodold tulguurlan analysis hiih hicheel.

    Асуулт 2. Хичээл болгонд бие даалт байх хэрэгтэй юу?
    Hicheel burd baih heregtei ba harin hicheel buriin ontslogoos hamaaran uur uur baih heregtei baih. zarim hicheel tootsoolol ih shaarddag bol zarim hicheel unshij dugneh ajillagaa ihtei baidag shuu dee tiimees ugdug daalgavar bolon shalgadag zarchim bas hicheeliin tsag ni hariltsan adilgui baih heregtei gej bodoj bna.

    Асуулт 3. Таны бодлоор бие даалтын хичээл ямар хэлбэрээр явагдах нь зүйтэй вэ?
    minii bodloor huuhduud bagshid daalgavaar shalguulaad unguruh bish oyutnuud hoorondoo metgeltseen yariltslagiin helbereer asuudaliig shiidverleh helbereer yavbal iluu ur duntei gej bodoj baina

    Асуулт 4. Бие даалтын хичээл хир өгөөжтэй гэж та үздэг вэ?
    Neg ni daalgavar uguud nuguuh ni hen negnees huulj ireed hamgaalval ur dun sain bish l dee harin huuhduud bie daaltaa busdiin umnu sanal devshuuleed teriigee hamgaaldag busad ni asuult asuudag hariulj chaddag baidlaar baival uguuj ni iluu baih baih.
    Асуулт 5. Бие даалтын хичээлийн даалгавар хир тодорхой өгөгддөг вэ?
    Todorhoi ugugddug.

    Асуулт 6. Таныг амжилттай сурахад бие даалтын хичээл нэмэр болж чадаж байна уу?
    Surahiig zorilgo bolgoson hund bol bie daaj surah chadvar olgoh ene zuil ur duntei baij chadna.

    Асуулт 9. Бие даалтын хичээлийн үндсэн зорилгыг та юу байх ёстой гэж үздэг вэ?
    onoliin medlegee batalgaajuulah bayajuulah zorilgotoi gej bodoj bna.

    Асуулт 10. Хамгийн хэрэгцээтэй бие даалт ямар хичээлийнх байсан бэ?
    Hereggui hicheel gej baihguitei adil bie daalt bur heregtei gej bodoj bna.

    • GK

      Алс холын Солонгос оронд эрдэмд шамдан суугаа ч цаг гарган саналаа нэмэрлэсэнд баярлалаа. Цолоо хамгаалаад нэрээ мандуулаад ирээрэй.

  • оюутан

    1.бие даалт бол оюутнуудын хичээл дээр олж авсан онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, өөрийн болгох,тухайн сэдэв болон чиглэлд дур сонирхолтой болоход хамгийн их нөлөөлдөг хичээл
    2.бие даалт байх хэрэгтэй. биедаалтын ажил байснаар тухайн хичээлийг онол болон практикт хэрэглэх боломжийг олгодог.
    3. биедаалтын ажил нь хичээлийн бус цагаар хийгдэнэ. тухайн оюутан үзэж буй хичээлтэй холбоотойгоор өөрийн сонирхсон сэдвийг багшид хэлж багш түүнийг нь зөвшөөрвөл тэрнийгээ бие даалт болгон хийвэл зүгээр гэхдээ оюутнуудын дунд давхардахааргүй байхыг бодолцох хэрэгтэй.
    4. бие даалт үр өгөөжтэй. яагаал гэвэл тухайн оюутан тэр сэдвээр биедаалтыг гүйцэтгэснээр мэдэхгүй чадахгүй зүйлээ сурдаг, чаддаг болдог мөн мэдлэгээ нэг ч гэсэн сэдвээр нэмж байдаг.
    5.Биедаалтын сэдвүүдийг багш нар тодорхой өгдөг. Багш нар аль болох оюутнуудад бие даан суралцахад дөхөм заавал судлах ёстой сэдвүүдийг өгдөг гэж боддог.
    6.Биедаалтын ажил бидний тухайн хичээлд хэр нухацтай хандах, энэ хичээлийн явцад өөрийгөө хэр хөгжүүлсэн, мэдлэгээ нэмсэн, тухайн хичээлээ ойлгосон эсэхийг харах дүгнэх боломжтой болгодог. иймээс амжилттай сурахад их хувь нэмэртэй.
    7. ихэнхдээ бодитоор үнэлдэг. зарим тохиолдолд шударга бус дүгнэх явдал байдаг.жишээ нь тэр багш бусдад гаргасан аашаа дараагийн хүнд гаргах, өөрөө сэтгэл гарган хийсэн биедаалтыг минь ажил биш мэт тооцох зүйл тохиолдож байсан.
    8. Бүгдийг өөрөө хийдэг гэж хэлэхгүй. хаяа чадахгүй мэдэхгүй зүйл тохиолдоно.аль болох өөрөө сурч мэдэхийг оролдоно. үнэхээр чадахгүй бол бусдаас тусламж хүсэх зүйл байдаг. бусдаас тусламж хүссэн ч хамгийн гол нь тайлбарлуулж өөрөө ойлгох хэрэгтэй энэ бол хамгийн чухал
    9. биедаалтын гол зорилго бол бие даан сурах,ойлгох, өөрийн болгох,дүгнэлт хийдэг байх.
    10. миний хувьд java хэл. бие даалт хүнээс асуух боломж байхгүй зөвхөн би гэж бод нүдэндээ тэр програмууд харагдтал бич гэсэн багшийн үгийг мөрдлөг болгон өөрийгөө бүрэн дайчилсан олон зүйл хийсэн,мэдсэн.
    сайхан хэлэлцүүлэг байна. багшдаа баярлалаа.

    • GK

      Хм. Хичээл болгон дээр хэрэгтэй гээд байх юм. Сонин юмаа. Та нар чинь бие даалт ихдээд байна. Лабтай хичээл дээр бие даалт тавиулмааргүй байна гээд байдаг байсан биш билүү? Тэгээд лабаа хийх, бие даалтаа хийх цаг гарахгүй байна байдаг байсан санагдах юм. Яагаад ярьдаг хэлдэг чинь бичиж байгаагаасаа зөрөөд байна аа. Юу ч ойлгохоо байчихлаа… Гэхдээ бас сонирхолтой байна. Багшдаа цаг гаргаж санаа бодлоо нээлттэй нэмэрлэж байгаа хүүхдүүддээ маш их баярлалаа.

  • Асуулт 1. Бие даалт гэж таны бодлоор ямар төрлийн хичээл вэ?
    Хариулт 1:Бие даан чадвараа нэмэгдүүлэх хичээл гэж бодож байна.
    Асуулт 2. Хичээл болгонд бие даалт байх хэрэгтэй юу?
    Хариулт 2:Хэрэгтэй.
    Асуулт 3. Таны бодлоор бие даалтын хичээл ямар хэлбэрээр явагдах нь зүйтэй вэ?
    Хариулт 3:Миний бодлоор бие даалтын хичээлийн сэдвийг оюутан өөрөө сонгох нь зөв байх. Хүн болгонд дуртай зүйл гэж байдаг болхоор тэр хичээлийн сэдвийг өөрийн дэвшүүлсэн бие даалтын сэдэвтэй уялдуулан багштай ярилцаж хамтран шийдэлд хүрэх нь зөв юм болов уу. багш нар олон хүүхэдтэй харилцдаг болхоор багш нарт хүндрэлтэй байж болох л юм. Бие даалт хийх явцад тулгарах асуудлуудыг онлайн форум маягаар оюутнууд бие биедээ заавар зөвлөгөө өгж, мэдлэгээ бататгах байдлаар явагдвал зүгээр байх.
    Асуулт 4. Бие даалтын хичээл хир өгөөжтэй гэж та үздэг вэ?
    Хариулт 4: Дуртай сэдвээ сонгож чадаагүй бол дөхүүлж байгаад халтуурдаж хийгээд л хураалгадаг. зарим бие даалт өгөөжтэй биш.
    Асуулт 5. Бие даалтын хичээлийн даалгавар хир тодорхой өгөгддөг вэ?
    Хариулт 5: тодорхой өгөгддөг.
    Асуулт 6. Таныг амжилттай сурахад бие даалтын хичээл нэмэр болж чадаж байна уу?
    Хариулт 6: Дадлага туршлагаа нэмэгдүүлэх хамгийн хэрэгтэй хичээл.
    Асуулт 7. Та бие даалтаа хир бодитой үнэлүүлдэг гэж бодож байна?
    Хариулт 7: Бодитой.
    Асуулт 8. Та бие даалтаа өөрөө хийдэг үү? Эсвэл хүнээс заавал тусламж авах хэрэг гардаг уу?
    Хариулт 8: Өөрөө хийх гэж оролдоно. асуудал гарвал гүүгл, youtube ухаад юм олдохгүй бол хүнээс тусламж хүснэ. бүүр дургүй сэдвийн бие даалтийг хийсэн хүнийхийг засварлаад л хураалгадаг.
    Асуулт 9. Бие даалтын хичээлийн үндсэн зорилгыг та юу байх ёстой гэж үздэг вэ?
    Бие даан сонирхсон сэдвээрээ суралцаж буй хичээлтэй уялдуулан бүтээл гаргах түүнийгээ хөгжүүлэх.
    Асуулт 10. Хамгийн хэрэгцээтэй бие даалт ямар хичээлийнх байсан бэ?
    Визуал програмчлал. программ-ын интэрфейс гаргах үнэхээр сонирхолтой байсан.

    • GK

      Зарим хичээлийн бие даалт өгөөжгүй гэсэн хирнээ хичээл болгон бие даалттай байх хэрэгтэй гэжээ. Үндсэн хичээлдээ суудаггүй хүүхэд ийм хичээл ихэдвэл бүгд сургуулиа төгсөж чадахгүй болох байх даа… Үнэн сэтгэлээсээ ил тод хариулсанд баярлалаа.

  • Б.Хулан (оюутан)

    Хариулт 1:Миний бодлоор оюутан лекц болон семинарийн цаг дээр ойлгоогүй зүйлээ ойлгож ойлгосон бол түүнийгээ бататгах хичээлийн нэмэлт цаг..
    Хариулт 2:Хэрэгтэй.
    Хариулт 3:Жишээн дээр тулгуурлан ажиллаад,оюутан нэмэлт даалгавартай бие даан ажиллавал үр дүнтэй байх болвуу
    Хариулт 4:Мэдээж маш их үр өгөөжтэй.Багшаас авсан мэдээлэл улам бататгагдана.
    Хариулт 5:Тодорхой өгөгддөг.
    Хариулт 6:Чадаж байгаа.Хичээлээс ойлгоогүй ч юм уу эргэлзээтэй зүйл гарч ирэхэд үнэн зөвийг нь олж мэдэж байгаа.
    Хариулт 7:Бодитой үнэлүүлдэг.
    Хариулт 8:Зарим тохиолдолд хүнээс тусламж авах хэрэг гардаг.
    Хариулт 9:Оюутан бүр өөрийн хичээл чармайлт мөн багшийн тусламжтайгаар тухайн хичээлийг бүрэн мэдэж авах
    Хариулт 10:Компьютерийн мэргэжлийн талаарх бүх хичээлүүдийн бие даалтууд хэрэгцээтэй.

    • GK

      Хичээл болгонд хэрэгтэй гэжээ. Тэгээд тэр бие даалтууд чинь давхацаад байна гээд асуудал үүсгэдэг нь оюутнууд биш бил үү?

  • оюутан

    1. Бие даалт бол оюутны өөрөө судалж суралцах, практик туршлага олж авах хичээл.

    2. Хичээл болгонд бие даалт байх хэрэгтэй. Гэвч хамгийн гол нь өгөөжтэй байх хэрэгтэй.

    3. Бие даалтын хичээлийг практик дээр суурилан явагдах хэрэгтэй гэж үзэж байна.

    4. Маш өгөөжтэй гэж үздэг.

    5. Зарим тохиолдолд тодорхой бус байдаг.

    6. Нэмэр болдог.

    7. Зарим тохиолдолд бодитой үнэлүүлж чаддаггүй.

    8. Өөрөө хийхийг эрмэлздэг боловч хүнээс тусламж авах үе байдаг.

    9. Дадал зуршил олгох.

    • GK

      Товч бөгөөд тодорхой байна. Хичээл болгонд байх шаардлагатай гэж яагаад үздэгээ тодруулж болох уу?

  • Student

    Хариултууд
    1.
    2.Хичээл болгонд бие даалт байх шаардлагагүй. Гэхдээ үндсэн мэргэжилтэй зайлшгүй холбоотой бол бие даалт маш чанартай байх хэрэгтэй. Тухайлбал манай манай сургуулийн бараг бүх ангид эхний 2оос 3 жил элдвийн сонгон хичээл заавал шахуу суралцахаар байдаг. Хэл яриа …. гэх мэт онцын шаардлагагүй зүйлд(хуулан бичлэгт) хайран цаг цагаа дэмий зарахгүйгээр харин хичээлийн цаг дундуур маш идэвхитэй байж санал бодлоо солилцвол бие даалтаас ч илүү мэдээлэл олж авах юм.
    3.Тухайн хичээл дээр юуг нь илүү мэдлэг болгож авбал амьдрал болон нийгэмтэй зохицох вэ гэдгийг судлаад, боловсруулсан сэдэвийн дагуу маш чанартай хийж гүйцэтгэдэг байвал. Мөн бие даалтын шаардлага эхнээсээ товч тодорхой оюутны бүх талын боломжыг шавхдаг байвал мэдлэг болох юм.
    4. Практик дээр хэр их өгөөжтэй байх эсэхээс шалтгаална.
    5. Тухайн тохиолдолд тодорхой өгөгддөг.
    6. Нэмэр болж чаддаг. Сэтгэлээ гаргаж хийсэн зүйл хэзээ ч мартагдахгүй. Мөн анги хамт олноороо асууж сураглан өгөөжтэй байдлаар хийсэн бол мэдлэг болж чаддаг.
    7. Ихэнхдээ бодитоор үнэлдэг.Зарим тохиолдолд маш шударга бус.
    8. Өөрсдөө хийдэг боловч асуудал гаран гацаг тохиолдолд бусдад ханддаг.
    9. Энэхүү бие даалтаар юу хийсэн байвал зохих бөгөөд түүнийг хийснээрээ юууг бодитоор хийх боломжтой вэ гэсэн тодорхой зорилготой байх нь зүйтэй.

    • GK

      Бие даалт хийдэг хүүхдийн өөрийн туршлага гэдэг нь харагдаж байна. Баярлалаа. Гэхдээ яагаад 1-р асуултыг орхисон бэ? Энэ ер нь хичээл мөн үү?

  • Тунгалаг

    Асуулт 1. Бие даалт гэж таны бодлоор ямар төрлийн хичээл вэ?
    Хариулт: Оюутны бие дааж суралцах үйл ажиллагаа гэж бодож байна.
    Асуулт 2. Хичээл болгонд бие даалт байх хэрэгтэй юу?
    Хариулт: Хэрэгтэй.
    Асуулт 3. Таны бодлоор бие даалтын хичээл ямар хэлбэрээр явагдах нь зүйтэй вэ?
    Хариулт: Хичээлийн бус цагаар явагдана. Ямарч байсан улирлын турш жигд ачаалалтай байхаар төлөвлөх хэрэгтэй (Оюутны хувьд). Мөн судлах сэдвийн хувьд их уян хатан байвал зүгээр болов уу. Багш тодорхой сэдвүүд гаргаж тэндээс сонголт хийлгэх эсвэл оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж болох юм.
    Асуулт 4. Бие даалтын хичээл хир өгөөжтэй гэж та үздэг вэ?
    Хариулт: Хамгийн их өгөөжтэй. Ганцхан жишээ хэлэхэд, бие даалтын сэдэв нь ирээдүйд хэрэг болж чадахаар асуудлыг хөндсөн байвал түүнийг оюутан одоо судалснаар ажил дээр гараад тийм асуудалтай тулгарахад тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чадвартай болох юм.
    Асуулт 5. Бие даалтын хичээлийн даалгавар хир тодорхой өгөгддөг вэ?
    Хариулт: Миний хувьд улирлын эхэнд бие даалтын ажлын сэдвийг танилцуулан яаж хийх талаар зөвлөгөө өгч, бие даалтын ажилд тавигдах шаардлага, хийж дуусах хугацаа, ашиглах ном, сурах бичиг, оюутны бие даалтын ажлын явц болон эцсийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.
    Асуулт 6. Таныг амжилттай сурахад бие даалтын хичээл нэмэр болж чадаж байна уу?
    Хариулт: Хичээлийн явцад олж аваагүй мэдлэгээ нөхөн олж авах, мэдлэгээ гүнзгийрүүлэх, бие дааж сэтгэн бодох, дүгнэлт хийх, бусадтай хамтрах зэрэг олон талын ач холбогдолтой тул амжилттай суралцахад их нэмэр болно гэж үзэж байна.
    Асуулт 7. Та бие даалтаа хир бодитой үнэлүүлдэг гэж бодож байна?
    Хариулт: Аль болох бодитой үнэлэхийг хичээдэг дээ.
    Асуулт 8. Та бие даалтаа өөрөө хийдэг үү? Эсвэл хүнээс заавал тусламж авах хэрэг гардаг уу?
    Хэн нэгнээс тусламж авч хийж болно. Гол нь юм мэдэж үлдэх.
    Асуулт 9. Бие даалтын хичээлийн үндсэн зорилгыг та юу байх ёстой гэж үздэг вэ?
    Хариулт: Оюутанд бие дааж суралцах арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх явдал юм.
    Асуулт 10. Хамгийн хэрэгцээтэй бие даалт ямар хичээлийнх байсан бэ?
    Хариулт: Тунгалаг багшийн заадаг бүх хичээл хэ хэ.

    • GK

      Баярлалаа Тунгаа. Хариуцлагатай багш, бас сэтгэлтэй найз гэдгээ харуулж хамгийн эхний сэтгэгдэл бичлээ Чи. Эхний сэтгэгдэл бичсэн хүн шагналтай байсан юм. Намайг очихоор нэхэж байгаад шагналаа аваарай. Их гоё шагнал байгаа шүү.

  • GK

    Санаачилсан хүний хувьд би өөрөө эхлээд бодлоо бичье. Эхлээд оюутан байсан үеэ буюу гадаадын туршлага яръя.
    Биднийг 2-р курст байхад “хичээлдээ суух суухгүй нь өнөөдрөөс эхлээд Таны дурын хэрэг” хэмээн зарласанг би хэзээ ч мартдаггүй юм. Эхлээд энэ үг бүгдэд эрх чөлөөг мэдрүүлж бүгдээрээ л их дуртай инээж байж билээ. Гэтэл лекцэндээ суухгүй бол номноос ч олж авч чадахгүй тийм цэгцтэй чухал мэдлэгүүдийг лекц орж байгаа олон жил багшилсан туршлагатай багш нар өгдөг болохыг хожим мэдээд тэр зарласан зарлал бол бидний сэтгэхүйд эрх чөлөө өгч хэн нь хэн бэ? гэдгийг туршсан туршилт байсныг ойлгосон юм. Өөрөөр хэлбэл тэр бол чухам энэ дээр яриад байгаа Бие даалт гэдэг юм чинь эхэлж байгаа шүү гэж бидэнд хэлж байсан үг байсан юм. Миний оюутан байх үед бол бие даалт бол маш чухал байсан. Гэхдээ тийм тусдаа цаг хичээл байдаггүй байсан. Харин даалгавар ил тод, тодорхой тавигддаг. Бие даалтын хичээлийн оронд багш нар өрөөндөө сууж байдаг давтлагын цаг байдаг байсан. Тэр цаг дээр л багшаасаа очиж бие даалтын даалгавраа асуудаг байсан. Энэ утгаараа оросын их дээд сургуульд бие даалт гэдэг хичээл байдаггүй, харин тийм даалгавар их байдаг. Гэхдээ оюутан бүр нэг бүтэн өдөр сул буюу бие даалтаа хийх өдөртэй байдаг байсан. Анги танхимууд нээлттэй чөлөөтэй байдаг байсан. Даалгавар тодорхой байх нь бие даалтаа амжилттай хийх нэг чухал эхлэл мэт надад санагддаг. Бие даалтаа голцуу өөрөө хийдэг байсан. Мэдээж чадахгүй дургүй хичээлийнхийг бол бусдаас тусламж бас авдаг байсан. Мэдлэгээ бататгахад их дэмтэй тийм хэлбэрийн даалгавар л байсан даа. Хичээл бол биш. Орос багш нар бол цаг нарийн барьдаг учир бие даалт өгөх ёстой өдрөөс 1 л өдөр хоцроо бол огт авахгүй. Тэгээд л өнгөрөө. Дараа жил үзэх хэрэгтэй болдог байсан.
    Одоо багш болсноосоо хойш энэ хичээлийн талаар ямар бодолтой болсоноо бичье. Лабораторийн хичээл, семинарын цагтай хичээлүүдэд бол заавал байх шаардлагагүй л гэж үздэг. Оюутнуудад бие дааж мэдлэг олж авах, мэдсэн сурсанаа бататгах арга барилд нь туслах тийм даалгавар өгдөг байвал зүгээр гэж боддог. Бас бие даалтаа хийх анги танхимаар бүрэн хангаж байж цагаа тавьмаар санагддаг. Хамгийн гол нь нэрэндээ таарсан, бие дааж бүтээлчээр ажиллах тийм даалгаврыг маш эртнээс тодорхой цагтайгаар тавьж өгөөд чөлөөтэй явуулах ёстой гэж боддог. Бие даалтын хичээл гэж гаргаад багшийн бас оюутаны цагийг бүртгэх нь арай л өрөөсгөл санагдаад байдаг юм. Тэрний оронд багш нар нь өрөөндөө сууж байдаг. Оюутнууд нь очоод хийж байгаа зүйлээ асуудаг байвал зүгээр санагддаг. Багш оюутан аль алинд нь дарамт үүсгэдэг хичээл биш, харин багш чиглүүлэн оюутан бие даан суралцах арга барилд суралцдаг тийм хэлбэрийн суралцах арга технологи байгаасай гэж боддог.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>