Science for life

Сайн байцгаана уу? Эрхэм Зочид минь,

Энд би өөрийнх нь зөвшөөрлийн дагуу Индонезийн нэгэн эмэгтэй эрдэмтэн Sidrotun Naim-н тухай хийсэн богино хэмжээний киног тавилаа. Sidrotun Naim Schlumberger сангийн тэтгэлэгийг 2010 онд хүртсэн бөгөөд 2009 онд L’Oréal-UNESCO For Women in Science (FWIS) – хэмээх дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтэд өгдөг нэр хүндтэй шагналыг хүлээн авсан байна. 2002 онд бакалавр зэргээр сургууль төгсөж эрдмийн гараагаа эхэлснээс хойш маш богино хугацааны дотор асар их өндөрлөгт хүрч шинжлэх ухаанд өөрийн байр сууриа олсон гайхалтай сайхан жишээг та энэ эмэгтэйн түүхээс харж болохоор байна.

Энд дарж бичлэгийг үзнэ үү.

Бичлэг дээр ярьж байгааг сонсож байх үедээ миний бодсон бодол бол ямар ч монгол хүн ийм зэргийн англиар ярина даа. Даанч нэгдүгээрт бид өөрсдийгөө үнэлэхгүй их голж байна, хоёрдугаарт манай төр засаг, боловсролын байгууллага залуу эрдэмтэдээ суртчилах, дэмжих тал дээр сул байна уу даа гэж санасан шүү. Энэ киног хэрхэн бүтсэн түүхээс уншихад уг киног хийх болоход эмэгтэй нэрт найруулагч мөн эмэгтэй хувцас зохион бүтээгч нар бүгд хамтран ажиллаж тухайн эмэгтэйг дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байгаад талархан ямар нэгэн ажлын хөлс аваагүй байна. Түүнээс гадна Индонез эмэгтэйчүүдийн нүүр царай болон дэлхийд Индонез эмэгтэй эрдэмтэний нэр хүндийг баталсан хэмээн бүгд маш ихээр үнэлж түүнд санаа тавин хандсанд эрдэмтэн маань маш их сэтгэл хөдөлж Олимпийн аварга болж төрийн далбаагаа өргөн яваа мэт санагдсан хэмээн бичсэн байлаа. Гайхалтай, сайн яваа нэгнээ дэмжих, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөх бүх боломжийг харж байгаа Индонезийн ард түмнээс суралцах зүйл их байгаа бололтой.

Залуучууд аа, та би одоо хэл муутай, эсвэл миний судалгааны чиглэл шинийг хийхэд хэцүү, би хэзээ ч дэлхийд нэрд гарч өөрийгөө харуулах боломжгүй гэх мэтээр өөрөө өөрийгөө дарсан бодлоо одоо таягдан хаятугай! Та энэ эмэгтэйн намтарыг унш, киног үз. Энэ жижигхээн Индонез эмэгтэй аравхан жилийн дотор эрдэмтэд нарт өгдөг дэлхийн хамаг л том шагналуудыг авч, Автралид магистрт сурч эхлэн одоо АНУ-н Массачусетскийн Их Сургуульд уригдсан судлаач хийтлээ ахьсан амжилтыг харуулсан байна.

Өөртөө итгэлтэй байх нь бүх амжилтын эх үүсвэр болдог бөгөөд хэрэв та л өөрөө өөртөө итгэхгүй бол өөр хэн ч танд итгэхгүй гэдгийг санан өнөөдрөөс эхлэн Би чадна, Би бүтээнэ, Би хүрнэ, Би бүх алдартай, чадалтай, баян хүмүүсийн адил ХҮН гэдгээ ухамсарлан урамтайгаар амьдарч эхэлтүгэй! Гэхдээ амжилтанд хүрэх замаар та л хөлөө зөөж алхах бөгөөд тэр замын дагуу байгаа бүхэнд Та л өөрийн гараараа хүрч авах ёстой гэдгийг бас битгий мартаарай.

Сайн сайхан бодол тээж, гэгээлэг сайхан бүхэн рүү тэмүүлэн явдаг Танд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>