Та сайхан цагаалаарай!

XVII жарны Баясгалан хэмээн Усан Луу жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлэн мэндчилье!

Зон олноороо билгийн дээдийг эрхэмлэн баяртай сайхнаар шинэлж Луу жилдээ эрдэм их хурааж, эрүүл энх байж, санасан бодсон сайхан бүхнээ биелүүлэх өлзийтэйй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Герман Улс. Кемниц хот. Олгон Чүлтэм овогт Түдэвдагвын Уранчимэг болой.

5 comments to Та сайхан цагаалаарай!

  • Амгаланбаатар

    Төрлөөрөө түвшин амгалан
    Элгээрээ энх амгалан
    Төр улсаараа элбэг дэлбэг
    Төрөл садан хотол олноороо сайхан шинэлээрэй

  • Yuko

    Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
    Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
    Буурал жил улирч, буянт жил морилох нь
    Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

    Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
    Долоон бурхандаа дээжээ өргөж
    Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
    Дүүрэн жаргалтай түвшин амгалан

    Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

  • Yuko

    Хувь ерөөл зөгнөсөн туулай жил ард хоцорч
    Хүч чадлыг бэлэгдсэн луу жил айсуй
    Саад бүхнийг хамтдаа давж
    Саар бүхнийг цугтаа арилгаж
    Сайхан бүхнээр дүүрэн явахын
    Сайн ерөөлийг өргье!
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>