2012 оны зурхай – Хулгана

Энэ он хулгана жилтний хувьд ээлтэй байх ч хувийн болоод нийгмийн амьдралдаа бүх л талаар анхааран, аливаа шийдвэр өөрчлөлтөд хянамгай байхыг сануулж байна. Ашигтай ажлын санал цөөнгүй ирэх ч түүнийг зөв шүүрэн авах эсэх нь танаас хамаарна. Хулгана жилтний аливаад идэвхтэй байдал нь давуу тал болно. Олдсон боломжийг алдахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өөрийн зөн совиндоо итгэх нь зүйтэй. Оны сүүлээр ажил хэрэг хувийн асуудлаа нааштайгаар эргүүлж, ирээдүйд хүртэх үр шимийн эх үүсвэрийг тавьсан байхын тулд хичээгээрэй. Хулгана жилтнүүд энэ жил шийдэмгий байж, аливааг урьдчилан харж тооцоолж чадвал хүссэн амжилтаа гаргаж, сэтгэл дүүрэн байна.

1912, 1972 оны усан хулгана жилтнүүд
Тэнгэрээс Шимнусын зураг зурагдан лусын буг хөдөлнө. Насны хүрээ эвдэрч сэтгэл хямарна, зөн зүүд эвгүйтнэ., хутга мэсний аюулаас болгоомжил. Дээдсийн зэмлэл хүртэнэ. Иймд Улаан ном, 8-н Гэгээн, Ханчиннагва, Дашзэвгэ уншуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн төгөлдөр, амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Санаж сэдсэн зүйлд сэв гарах, эд малд гарз тохиож болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморь доройтон, эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.

1984 оны модон хулгана жилтнүүд
Тэнгэрээс Шимнусын зураг зурагдан лусын буг хөдлөнө. Насны хүрээ эвдэрч сэтгэл хямарна, зөн зүүд эвгүйтнэ., хутга мэсний аюулаас болгоомжил. Дээдсийн зэмлэл хүртэнэ. Иймд Улаан ном, 8-н Гэгээн, Ханчиннагва, Дашзэвгэ уншуул. Бие бөгеөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуулж, Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.

1936, 1996 оны гал хулгана жилтнүүд
Тэнгэрээс Шимнусын зураг зурагдан лусын буг хөдлөнө. Насны хүрээ эвдэрч сэтгэл хямарна, зөн зүүд эвгүйтнэ., хутга мэсний аюулаас болгоомжил. Дээдсийн зэмлэл хүртэнэ. Иймд Улаан ном, 8-н Гэгээн, Ханчиннагва, Дашзэвгэ уншуул. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл,тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтэний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.

1948, 2008 оны шороон хулгана жилтнүүд
Тэнгэрээс Шимнусын зураг зурагдан лусын буг хөдлөнө. Насны хүрээ эвдэрч сэтгэл хямарна, зөн зүүд эвгүйднэ, хутга мэсний аюулаас болгоомжил, Дээдсийн зэмлэл хүртэнэ. Иймд Улаан юм, 8-н гэгээн, Хамчүнагва, Дашзэвгэ уншуул. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул, Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.

1960 оны төмөр хулгана жилтнүүд
Тэнгэрээс Шимнусын зураг зурагдан лусын буг хөдлөнө. Насны хүрээ эвдэрч сэтгэл хямарна, зөн зүүд эвгүйднэ, хутга мэсний аюулаас болгоомжил. Дээдсийн зэмлэл хүртэнэ. Иймд Улаан юм, 8-н Гэгээн, Хамчүнагва, Дашзэвгэ уншуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.
эх сурвалж – http://www.24tsag.mn

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>