Энэ жил үхэр жилтнүүд санхүүгийн уналтаас ангид байна. Оны эхэнд ажил мэргэжлийн хуваарилалттай холбоотой таагүй болон таатай өөрчлөлт гарч болно. Энэ нь өөртөө дүгнэлт хийж, давуу талаа сэргээх, эерэгээр өөрчлөгдөх түлхэц болно. Оны турш үхрүүдийг бүтээлч, ажил хэрэгч идэвх нь дагалдана. Үхэр жилтэн энэ жил амьдралдаа сайн сайхан өөрчлөлт хийх хүсэлдээ хөтлөгдөн өөрийнхөөрөө бүхнийг шийдэх гэж зөрүүдлэн тэмцэлдэх тул хэрүүл шуугиан салахгүй дагалдах төлөвтэй. Бүхнийг өөрийнхөөрөө шийдэх гэснээсээ болоод сэтгэлээр унаж болно. Сул талаа гээж, амьдралын хэв маягаа өөрчлөж чадсан ухаалаг үхрүүд амжилтын эзэд болно. Хэдийгээр амар биш ч ирээдүйдээ ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх үүднээс хичээ.
1913, 1973 оны усан үхэр жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэрхүн болбоос сайн хүү төрүүлнэ. Сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1925, 1985 оны модон үхэр жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөв өл зохино. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1937, 1997 оны гал үхэр жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй байна. Хэрүүл тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтэний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хүмүүний хэл ам ирнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1949, 2009 оны шороон үхэр жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие өвдөж бол бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1961 оны шороон үхэр жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд адгуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
эх сурвалж: http://www.24tsag.mn
Recent Comments