2012 оны зурхай – Бар

Хар усан луу жилд бар жилтэнүүд хурдан шаламгай, авхаалжтай, зоригтой, шийдэмгий байснаар бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх бололтой. 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 оны бар жилтэнүүд оновчтой шийдвэр гаргаж, эд баялагийн болоод оюун санааны үнэт зүйлсийг бий болгон бүх зүйлд идэвхтэй хүч түрсэн нэгэн байх боломжтой. Ямар ч үед хүч түрэмгийлэх байдлыг бүү ашиглаарай гэж зөвлөх байна. Бар аливаа үсрэлт дайралтын өмнө сайтар харж, онилон, агшин бүрийг тооцоолдог тэр зангаа ашиглах хэрэгтэй. Санхүү, нийгэм, ажил албандаа ахиж дэвших гээд бүх зүйлд энэ зарчмыг мөрдлөг болгоорой. Өөртөө байдаг давуу талуудаа улам өнгөлөг болгож, бүх зүйлд ухаалагаар ашиглах нь хүмүүсээс үнэлэлт, хүндэтгэлийг хүлээхэд хүргэнэ. Оны сүүлийн хагаст зорьсон хүссэн бүх зүйлдээ ахиц гаргана. Өөртөө оногдсон боломжийг алдахгүй, биеэ барих чадвартай байж, өвөрмөц сэтгэлгээ, зөн совингийнхоо ачаар аз жаргал, амжилтыг мэдрэнэ.

1914, 1974 оны модон бар жилтэнүүд. Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах,суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1926, 1986 оны гал бар жилтнүүд

Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж, Бурхан шүтээнд зул өргө. Эрхтэний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч, баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул.мХийморийн цог заль, бадран, явах суух, эрхлэх сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумбаар рашаан дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1938, 1998 оны шороон бар жилтнүүд

Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч тегөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1950, 2010 оны төмөр бар жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, азрах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүурсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

1962 оны усан бар жилтнүүд

Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. 101 сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

эх сурвалж: http://www.24tsag.mn

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>