Луу туулайд өрөвч сэтгэлээр ханддаг болохоор ашигтай ажил хэрэг гаргана. 2012 онд тэр бүр таатай биш ч үйл явдлаар өрнүүн байна. 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999 бас 2011 онд төрсөн бол туулай жилтэй. Луу жилд юмс бүхэн элбэг хангалуун байх бөгөөд ойрын төрөл садантайгаа гэр бүлийн хүрээний асуудлаар санал зөрөлдөх асудал үүсэх ч түр хугацаанд өрнөнө. Туулайнуудын төлөвлөж хийх гэж бодсон бүхэн гэр бүлийнхээ сайн сайхны үүднээс хийгдэж байгаа болохоор хайртай сэтгэл өег байна. 2011 онд туулай жилтнүүд их ажилтай байсан болохоор энэ жилдээ элдэв жижиг асуудлаас хөндий байж үр дүнтэй томоохон асуудал дээр хөдлөх хэрэгтэй. Урьд өмнө нь буруу зөрүү алдаж оносон зүйл байгаа бол алдаагаа засах боломжийг өөртөө гаргах хэрэгтэй.
1915, 1975 оны модон туулай жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1927, 1987 оны гал туулай жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газарбүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1939, 1999 оны шороон туулай жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд.Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдер амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэчилэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1951, 2011 оны төмөр туулай жилтнүүд
Амины найлзуур модон амь нас батжин, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэл гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр аммгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэчилэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1963 оны усан туулай жилтнүүд
Амины найлзуур модон дэлгэрч, батжин, аврах тэнгэр дээрз хутгийн наран урдаас ургаж, а тогтоно. Гэвч ариун бус зүйлийг Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, Тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог заль бадран, явах суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэчилэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
эх сурвалж: http://www.24tsag.mn
Recent Comments