Та 1928,1940,1952, 1964,1976, 1988, 2000 онд төрсөн луу жилтэй. Урд зүгийнхэн луу жилд төрсөн хүнийг насан туршдаа бүх л зүйл нь өв тэгш сайхан явдаг хэмээн билэгшээдэг. Тэр ч үүднээс лууг өөрсдийн дээд шүтээн гэдэг. Монголчуудын хувьд луу жил нь тэнгэрийн эзэн сахиус гэж бас үздэг. Луу жилтнүүд энэ жил амьдралын төлөв байдал, сэтгэл санаа бүгд сайхан байна. Гэрийн эзэн луунууд өөрийн байр сууриа эн тэргүүнд тавьж аливаа асуудалд нугацтай хандах хэрэгтэй. Өөрийн гадаад төрх харилцаа холбоо, зан араншин дээрээ анхаарах цаг болжээ. Өөртөө болоод ойр дотны хүмүүстээ тавих шаардлагаа бага зэрэг өсгөх нь гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдын харилцаанд сайн талаасаа үр дүнгээ өгнө. Мөнгө санхүүгийн асуудал луу жилтнүүдэд ээлтэй сайн байна.
1916, 1976 оны гал луу жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, зрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босохтул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хегшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1928, 1988 оны шороон луу жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1940, 2000 оны төмөр луу жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1952, 2012 оны усан луу жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1964 оны модон луу жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморь доройтон эд хөрөнгө хомсдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтаа тавиул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
эх сурвалж: http://www.24tsag.mn
Recent Comments