2012 оны зурхай – Могой

Та 1941,1953, 1965, 1977, 1989, 2001 онд төрсөн бол могой жилтэй. Шинэ оны эхний хагас үйл явдлаар өрнүүн байна Зөн совиндоо мэдрэмтгий могой жилтэнүүдэд нь үйл явдлыг урьдчилан харах, амжилтаа баталгаажуулж, алдаанаас зайлсхийх боломж олгоно. Сэргэлэн авхаалжтай болохоороо бусдын айж эмээгээд хүрч очихгүй газарт аль эрт байраа олсон байдаг. Гэвч энэ чанараа буруугаар ашиглах хэрэггүй. Сайтар тооцоолсон төлөвлөгөө, мөнгө олох чадвар тань тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулах боломж олгоно. Аливаа бэрхшээл, төвөгтэй асуудалд буруугаар хандах ч энэ нь танд хожим туршлага болж үлдэнэ. Хатуу, зөөлөн, уян хатан бүх чанарыг хослуулж байгаарай.

1917, 1977 оны гал могой жилтнүүд

Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1929, 1989 оны шороон могой жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1941, 2001 оны төмөр могой жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1953 оны усан могой жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

1965 оны модон могой жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Зарим садан дайсан болно. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
Source: http://www.24tsag.mn

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>