Та 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 онд төрсөн бол морь жилтэй. Морь жилтнүүд аливаад идэвхтэй, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч чанартай. Эдгээр сайн чанарууд нь цаашдын үйл ажиллагаа болон амжилтаа бататгахад чинь хамгийн их хэрэгтэй зүйл байх болно. Гарч буй онд морь жилтэн зорилгодоо хүрэхийн тулд авхаалжтай байж, мэдлэг чадвараа бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. 2012 он моринуудад төвөгтэй, сонирхолтой, үйл явдлаар арвин байх болно. Морь жилтэн амжилт, бэрхшээл саад, уналт, ялалт бүгдийг нь үзнэ. Оны сүүлийн хагаст хийсэн ажлынхаа үр дүнг үзнэ. Анхааралтай нухацтай хандаж чадахгүй бол амжилт таныг хүлээхгүй. Энэ оны зурхай таныг өөр салбарт хүчээ сорин, шинэ найз нөхөдтэй болж үйл явдлын төвд хүмүүсийн дунд байхыг зөвлөж байна. Уран бүтээлч моринууд амжилтаар дүүрэн байна.
1918, 1978 оны шороон морь жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1930, 1990 оны төмөр морь жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1942, 2002 оны усан морь жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино, Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. 101 сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог запь бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1954 оны модон морь жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1966 оны гал морь жилтнүүд
Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо, Лхам тахиул, насны даллага авахуул. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
Source: http://www.24tsag.mn
Recent Comments