Хэрвээ та 1931, 1943, 1955, 1967,1979, 1991, 2003 онд төрсөн бол хонь жилтэй. Хонинууд аливаад уян хатан, найрсаг, сурвалжит хүний шинжтэй, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ сайтай. Мөн зөрүүд, эмзэг тул байнга арын эгнээнд үлдэхийг хичээдэг. Ойр дотны хүмүүс ажил хэрэгч чанар, бүтээлч чадварыг чинь нээж, хөгжүүлэхэд анхаарна. Хонь жилтнүүд энэ жил нүүрэмгий байж чадвал, төвөгтэй асуудлаа ч шийдэж, хариуцлагатай алхам хийж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байх ч зарлагаас татгалзан хуримтлал бий болгох шаардлагатай. Амьдралаас хүссэн бүхнээ олж авахын тулд зөрүүд зан гаргахын оронд өөрийнхөө давуу чанаруудыг харуулахыг хичээвэл боломж гарч ирнэ.
1907, 1967 оны гал хонь жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болвоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж, тахил өргөвөөс сайн. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авахуул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1919, 1979 оны шороон хонь жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1931, 1991 оны төмөр хонь жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж, усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1943, 2003 оны усан хонь жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино.Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. 101 сэдэж санасан зүйлд сэв гарах, эд малд гарз гарч болзошгүй тул Намсрайн хишиг, даллага авахуул. Гонгор тахиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авахуулж, сүлдээ дуудуул.
1955 оны модон хонь жилтнүүд
Элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтэний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны шүтээн доройтох гэмтэй тул насны авахуулж, сүлдээ дуудуул.
Source: http://www.24tsag.mn
Recent Comments