2-р сарын 29

Энэ онцгой өдөр төрсөн бүх хүмүүст Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Төрсөн өдрөө дөрвөнтөө тэмдэглэх ёстой шүү Та өнөөдөр!

Өнөөдөр 4-н жилд нэг удаа тохиодог онцгой өдөр билээ. Өндөр жил хэмээн нэрлэдэг энэ өдөр төрсөн хүмүүс дөрвөн жилд нэг удаа жинхэнэ утгаар нь төрсөн өдрөө тэмдэглэдэг байх даа. Би яагаад ч юм өнөөдрийг 3-р сарын 1-н гэж бодоод байсан. Тэгсэн биш байсан байна.

Сар өдрийн тухай бодол намайг өөрийн эрхгүй хүний амьдралын тухай бодол руу хөтөлнө. Хүн ер яах гэж төрдөг юм болоо? Юу энэ амьдралд хамгаас чухал вэ? Юуны төлөө үхтэлээ тэмцэж үнэнч үлдэх ёстой вэ? Юуны араас ямар ч саад таарсан торохгүй тэмүүлэх ёстой вэ? гээд л олон олон асуулт ар араасаа хөвөрнө.

Би бодно, эргэцүүлнэ, эргэлзэнэ бас дүгнэлт хийнэ. Дахиад л асуултууд урган гарна мөн ахиад л бодол болно, шийдвэр гаргана. Энэ бүхэн цагийн аясаар үргэлжилсээр л байна.

Гэвч өнөөдөр бол онцгой өдөр. Дөрвөн жилд нэг таарах өдөр. Энэ өдөр төрсөн тэр онцгой бүх хүмүүст төрсөн өдрийн баярын мэндийг дахин хүргэж Өндөр жилийн энэ өдрийг үзсэн бүх азтай хүмүүст эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

Жил өндөр ч бай нам ч бай амьдралын эрээн бараан өдрүүдээрээ үргэлжилсээр, бид бүтээх гэснээ бүтээж хийх гэснээ хийсээр нэгэн насаа элээх болно. Иймд гэрэлт өдөр бүрийг сайхнаар угтаж сайнаар үдэхийг би хичээнэм…

 

2 comments to 2-р сарын 29

  • Dulmaa

    sain bn u erhem bagshdaa ene udriin mend hurgeye! tanii bodroliig unshlaa tanii nyalh ohin shuud nudend haragdaj bn. ene muriig unshsan chini Би бодно, эргэцүүлнэ, эргэлзэнэ бас дүгнэлт хийнэ. Дахиад л асуултууд урган гарна мөн ахиад л бодол болно, шийдвэр гаргана. ohin ni shulganaad l nud ni ergeldeed l yag tanitai adil yum bn. taniig uvchin duuraij gej bodogdhoo iluu tanii baga nas yag iimerhuu bsn bhda gej nudend haragdaj bn. bagsha hamgiin sain saihniig husii

    • GK

      Сайн уу? Бүсгүй минь, Ажил амьдрал нь тавлаг уу? Энэ жил чинь өндөр жилээс гадна бас 3-р сар нь их л онцгой гэнэв шүү… Залуучуудад их ээлтэй гэсэн шүү энэ жил. Нөгөө Орост сурах зар гарсан байна шүү. Яамны сайт дээр. Тэрийг олж үзээрэй.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>