Хүсэн хүлээж байсан аав ээж 2-тоо нэлээн туньж байж гүйж ирсэн Эрдэнэ болсон хүүтэй билээ би. Бяцхаан хамар амтай, жижигхээн хүнийг өвөр дээрээ тэврэн суухдаа удахгүй том хүү болоод ээждээ ном бэлэглэж байх юм чинээ санаагүй л байж дээ.
Энэ жилийн шинэ жилээр хүү маань надад бэлэг бэлгийн дээд болсон, ертөнцийг харах цонх болсон ном бэлэглэсэн юм.
Т.Харв Экер гэгч зохиогчийн бичсэн номыг Ш.Батцэнгэл хэмээх хүн орчуулсан “Сэтгэл зүрхээрээ баян болохын нууцууд” гэсэн дэлхийн шилдэг номыг хүү маань надад бэлэглэсэн юм. Уг нь гоёмсог бэлгийн торонд хийгээд сүлд модныхоо дор нууж тавиад 31-ны орой бэлгээ задлахдаа би гэнэтийн энэ бэлгийг харж баярлах ёстой байж л дээ. Энэ бол хүүгийн минь төлөвлөгөө байсныг би гэж хүн уутыг нь авах гээд урьдчилж уудлаад нурааж орхисон нэг адал явдалтайгаар надад ирсэн бэлэг байгаа юм.
За тэгээд зав муу байсаар өнөөдөр бие өвдөөд хэвтэж өнжихдөө энэ номыг уншлаа. Бие жаахан тааруу учир төрөлх хэл дээрээ юм уншиж тархиа амрааж байгаа санаатай. Тэгэхгүй бол дан өөр хэл дээр юм унших бас сонин л байдаг юм байна. Тэгсэн хүү маань надад маш чухал ном өгсөнийг сая л би ухаарлаа. Энэ номны үг үсэг бүрийг өөдөлж дэвших дуртай, өөрийн гэсэн зорилгот амьдралтай хүн болгон уншаарай гэж уриалмаар ном байна.
Олон чухал ойлголт энэ номонд байна аа. Залуу улсууд заавал уншаарай гэж хэлмээр байна. Номонд ингэж өгүүлжээ:
“…Үзэгдэх зүйлээ өөрчлөхийг хүсч байгаа бол үл үзэгдэх зүйлээ өөрчлөх ёстой…” (х.21)
“…Мөнгө, баялаг, эрүүл мэнд бүгд үр дүн, түүнчлэн өвчин, биеийн жинд гарсан өөрчлөлт ч үр дүн. Бид шалтгаан ба үр дагаврын орчлонд амьдарч байгаа билээ…” (х.23)
Хичнээн гайхалтай үгс вэ?! Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэж ардын цэцэн үг бий билээ. Энэ дээр өгүүлсэн үгсийг бид бараг бүгд мэдэх боловч цагаан цаасан дээр хараар бичсэн байхыг өөрийн нүдээр уншиж, уураг тархиндаа бясалгахаас нааш нарийн мөн чанарыг нь ухамсарлахгүй л байгаа бололтой.
Нэлээн дээхэн би бодлын тухай нэгэн бодрол бичсэн санагдана. Үл үзэгдэх зүйл бол бидний бодол санаа билээ. Бодол нүдэнд үл үзэгдэх ч чухамхүү тэр нүдэнд үл үзэгдэх бодол санаанаас л бидний нүдэнд үзэгдэх амьдрал маань шалтгаалж байдаг гэсэн гол санааг энэ номонд гаргасан байна. Номонд энэ бодол санаагаа удирдсанаар хэрхэн мөнгө төгрөг, эд баялагтай болж амжилттай сайхан амьдрах тухай өгүүлжээ. Нэгээхэн насандаа дутах зүйлгүй, хүний доор оролгүй сайхан явахыг бодохгүй байх хэн байх билээ. Иймд энэ номыг ээждээ бэлэглэсэн хүүдээ, хүүгийнхээ сонголтонд бас алсын хараанд БАЯРЛАЛАА гэж ээж нь чин сэтгэлээсээ хэлмээр байна. Ээж нь номны чухал хэсэг бүрийг тогтоотлоо давтан амтархан унших болноо бас зүгээр унших биш тэр нууцын аргуудыг эзэмшээд амьдралдаа хэрэгжүүлэх гэж мэрийх болноо.
Залуусаа, “Сэтгэл зүрхээрээ баян болохын нууцууд” гэсэн дэлхийн шилдэг номыг ядаж нэг удаа заавал уншаарай!!!
Minii redaktorlasan ene nomig unshsan tanid ih bayarlalaa.
Х.Жавзмаа Танд харин баярлалаа. Үнэхээр сайхан ном байна лээ. Би уншиж дуусаагүй л байгаа. Их уншууртай ном шүү. Авах юм их байна тэнд. Ийм олон сайхан номыг эх хэлээр нь залуучуудад хүргэх нөр их хөдөлмөрт тань чин сэтгэлээсээ амжилт хүсье!
Jamar mundag huu be, iim saihan beleg ögnö gedeg chini ih l uhaantai alsiin bodoltoigiin shinj. Ene nomiig zaabal unshina.
Үнэхээр уншууртай ном байна лээ.
хүүхэд гэдэг бидний баялаг, үнэт эрдэнэ.
Тийм шүү. Үр хүүхдээ бодохоор нэг л сэтгэл өег болж сэтгэл сэргэдэг. Ээж аав минь биднийг бас л ингэж хайрлаж байсан байх даа, гэж тэнгэрт хальсан хоёроо дурсан боддог доо…