Хүүгийнхээ өгсөн номыг уншсаар л байна би. Тэнд олон чухал ойлголт байгаа дотор “гомдоллох” зуршилын тухай баримттайгаар сайхан өгүүлжээ.
Амжилтанд хүрч чаддаггүй, баяжиж чаддаггүй хүмүүс маш их гомдоллох дуртай байдаг гэнэ. Энэ гомдоллох зуршил нь муу эрчим хүчийг хуримтлуулан улмаар тэрхүү гомдоллон ярьж байгаа бүхнийг дуудан авчирдаг гэнэ шүү.
Номонд өгүүлснээр бол хүн юун дээр төвлөрч бодно тэр бүхнээ дуудаж байдаг ажээ. Энэ үзэл нь, бодол санаа бодит бөгөөд бодсон бүхэн аажмаар хэзээ нэгэн цагт биелдэг гэсэн миний ойлголтыг минь баталж байгаад би баяртай байна.
Гэхдээ бодоод байсан чинь би ч бас их гомдоллох дуртай хүн байна. Тэгээд өнөөдрөөс эхлээд энэ зангаа бага ч гэхнээ засахаар хичээж эхэлье гэж бодлоо. Ер нь юундаа ч гомдоллох билээ дээ…
Эрүүл саруул байна, элэг бүтэн байна, найз нөхөд байна, ажил төрөл байна, даян дэлхий харьцангуй амгалан байна, том дайн дажин алга… Тэгэхээр гомдоллоод байх зүйл алга байна шүү дээ.
Бид ихэнхдээ л маш жижигхэн юмаар хөөцөлдөж, маш жижигхэн юманд гомдоллож насаа бардаг бололтой. Тэр над руу залгахаа марталаа, мессежэнд минь хариу бичсэнгүй, ирнэ гэчихээд ирсэнгүй, сая зөрөхдөө мэндэлсэнгүй, яараад явчихлаа, хийсэн хоолыг минь дуустал идсэнгүй, өгсөн бэлэг минь санаанд нь хүрсэнгүй, сэтгэд дундуур л байх шиг байна, би илүү сайн байтал надад тааруу дүн тавилаа, намайг дандаа л зэмлэж байдаг, тэр надад дургүй, мэйл бичилгүй таг болчихлоо, намайг мартчихсөөн тэр… гээд л бид хэтэрхий бүүр дэндүү хэтэрхий бага юманд их туньж гомдоллож байдаг юм байна. Тэгээд л бид тэр жижигхээн асуудал дотроо бүдэрсээр хорвоогоос явах болдог байна шүү дээ.
Иймд өнөөдрөөс эхлээд бүгд гомдоллох зуршилаа хаяж, сайхан юм бодож, том зүйл мөрөөдөн ганцхан олдсон энэ хүмүүн заяандаа талархан, өглөө болгоныг урмаар угтаж үдэш болгоныг инээмсэглэлээр үдэн сайн сайхан амьдарцгаая!
Тйимээ, амьдралд гомдох юм олон ч мартах ёстой. Гомдсон байсан ч түүнийг цайдгах ямар нэг зүйлийг бодож олох ёстой юм байна лээ. Хүн аливаад хэтэрхий гомдсоноор ажил үйлс, ер нь л бүхий л юм бүтэхгүй тийшээ хандана даа. Ямар нэг зүйл гомдолтой санагдсан, бодогдсон үед заавал өөр сайн сайхан зүйлийг нь бодож байснаар сэтгэлийн хямралгүй, тайван байж чаддаг юм байна лээ шүү. Тэгснээр нөгөө гомполтой байсан, бүтэхгүй санагдаад байсан зүйлс бүтээд л ирнэ.
Сэтгэлдээ дандаа болно, бүтнэ, болгоно, чадна гэж бодвол хэзээ нэг тэр зүйл болдог бүтдэг юм байна лээ…
Гомпохгүй байя гэвч хүмүүс бас гомдоогоод байх юмаа… Гомдоод хэрэггүй, ямар ч нэмэргүй гэж мэдсэн хирнээ л битүүхэндээ гомдчихсон л байдаг бололтой бид…
Яг үнэн байна шүү бодоод байсан чинь…
Харин тийм. Бид дандаа бага юмаар хөөцөлдөж өөрсөддөө төвөг уддаг юм байна. Хорвоо хичнээн уудам бэ? Хийх юм хичнээн их вэ? Хүмүүс ямар сайхан юм. Хайр хичнээн агуу вэ, гээд л явж байх хэрэгтэй юм байна…