Миний ээжийг Баянхүүгийн Лхамсүрэн гэдэг байсан. Ховд аймгийн Дарви сумын уугуул. Өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр. Манайхны нэрлэж заншсанаар Мартын 8-н. 3-р сарын 8-н гэсэн үг л дээ. Герман улс социалист орон байхдаа тэмдэглэдэг байсан энэ баяраа өнөөдөр тэмдэглэхээ нэгэнт больсон байна. Барууны орон болж байгаа нь тэр бололтой. Баруун зүүн болоход баяр хүртэл өөрчлөгддөг бас л сонин хорвоо шүү.
Гэвч би Монголоороо сэтгэж сэтгэл зүрхэндээ баяраа тэмдэглэн сууна. Ээжийгээ л их бодлоо. Хүн гэр бүлээсээ, эх орноосоо хол, хүний газар ганцаараа байхаар их зүйл бодох цагтай болдог юм байна. Тэгээд бодохоор дандаа л жаахан гунигтай юм бодогдоод байх ч хааяа өнгөрснөө харж дүгнэн суух тийм ч муугүй юм. Ээжийгээ би амьд сэрүүнд нь баярлуулж байсан нь бага санагдана. Гэр маань хэзээ ч бохир заваан, эмх цэгцгүй байгаагүй, өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн, хоол цай бэлэн, хувцас хунар хиргүй байдаг байсан. Тэгэхээр ээж маань их л нямбай, ажилсаг, цэвэрхэн хүн байсан байна. Би гэртээ ээжийнхээ уурлаад хашгирч байсныг, эсвэл согтуу хөлчүү сууж байсныг ер мэдэхгүй. Тэгэхээр их зөөлөн бас дэгтэй хүн байсан байна. Байнга л ах дүүсээ ярина, санаа тавина, өвдвөл нь хамт шанална, очино эргэнэ, бүдэрвэл нь хамт гутарна, тогтмол араас нь залбирна. Тэгэхээр маш ах дүүсэг, хүний төлөө хүн байсан байна. Би ер нь аав ээж 2-ыгоо хэрэлдэж байхыг огт хараагүй. Одоо бодоход ямар их ухаан, ямар их тэвчээртэй хүмүүс вэ, гэж боддог. Мэдээж том болсон хойно хааяа тар тур хийж байхыг харж л байсан ч ер дуугаа чангалан нэг нь нэг рүүгээ муухай үгс шидэж байсныг үзээгүй. Тэгсгээд л дуугай болчихдог байсан. Бодвол биднийг гараад явсан хойно ярилцдаг байсан байх л даа.
Дээл сайхан оёдог хүн байлаа. Би ээжийгээ баярлуулах гэж дээл оёх үед нь хамт эсгэлцэнэ. Бас шилбэ товчийг нь хадаж өгнө. Ээж баярлаад л миний охин дээл оёчих юм байна гээд л байдаг байсан. Ээж ч өнгөрсөн би ч дээлэнд гар хүрэхээ байсан даа.
Ээж аав 2-ыгоо би үнэхээр сэтгэл зүрхээрээ холбоотой хосууд байсан гэж боддог. Аав маань гэнэт өнгөрснөөс хойш ээж маань огт өөр хүн болсон. Их уйлдаг, хоол унд ч бараг идэхээ байсан. Тэгсээр л тэр айхтар өвчинг тусаж тэгээд үнэхээр шаналж өнгөрсөн дөө, Бурхан минь. Ээж таныгаа хань ижлээ алдаад шаналж байх үед тань дэргэд тань тогтмол байж, санаа тавин хайрлаагүй мунхаг үрээ өршөөгөөрэй. Өөрийн гэр бүл, ажил төрөлдөө эргэлдэн таараад таныгаа бага бодож, тандаа бага санаа тавьж байжээ. УУЧЛААРАЙ ЭЭЖЭЭ, уучлаарай, ухаангүй үрээ өршөөгөөрэй. Уйлавч үл эргэх энэ бүхнийг би засаж чадахаасаа нэгэнт өнгөрчээ. Иймд таныхаа төлөө би улам сайн ээж байх болноо. Та намайг яаж хайрлаж, яаж хүн болгосон тэр их ачийг тань үр хүүхэддээ давтан үзүүлж энэ бүхэн эмээгээс чинь ээжид нь дамжсан сургааль шүү хэмээн захинаа.
Охин нь сайн явнаа ээжээ. Огторгуйн диваажингаас та минь үрээ хараарай. Олны дунд оч болон гялалзаж, од болон гийж, олсон бүтээсэн бүхний олон түмэнтэйгээ хувааж, үр хүүхэддээ хайртай, хань ижилдээ халамжтай, ажил төрөлдөө нэр хүндтэй, ах дүүсдээ нөлөө дэмтэй явнаа. Ингэж л таныхаа ачийг хариулж байна хэмээн өөрийгөө аргадъя даа.
Хийцтэй сайхан цайг тань санан үгүйлсээр
Хийсээд ирсэн хагацалыг цээжиндээ тээсээр
Хүний хорвоог туулахаар зүтгэнээ Ээжээ үр нь
Хэнээс ч дутахгүй явахаар хичээнээ Үр нь, Ээж минь…
2012 оны 3-р сарын 8. Герман улс, Кемниц хот.
Hun gedeg amitan er ni jumiig jaahan hojuu uhaardag shig baigaa jum. Tanii bichsen zuiliig unshaad ih jum bodogdoj baina. Tiimee, bid amid seruund ni eej aabigaa neg ih bayarluulj chadahgui jum daa haramsaltai ni. Ondor nastai bolson aab eejiigee chadah chineegeeree bayarluulahiig ih husch bna. Bayarlalaa uhaaral hairlasan surgamj bichsend.
Хэрэв аав ээж чинь амьд сэрүүн байгаа л бол бушуухан хайраа илэрхийлж эхэл. Энэ бол хамгийн шилдэг арга. Настай улсууд бүх хүүхдүүдээ жаргаж байхыг хардаг учир ядруу яваа нэгэндээ тусал, бүгд сайн яваа бол ах дүүсээ цуглуулаад ураг төрлийн найр хий…
миний найз юуу бичсэн бол гээд бас л зочиллоо. Ижийн тань дүр төрх сангадаж байнаа. ээжтэй хорвоо гэдэг агуу, хорвоогийн жмаар нэгэн ижии явж байхад бид бас ээж хэвээрээ үлднэ шүү дээ
Ээжтэй хүн бүхэн хүүхдээрээ байдаг юм гэнэ лээ. Ээжтэйгээ хамт насалж байгаа бол тэр энэ хорвоогийн хамгийн том буян байх шүү. Ээжийгээ амьд дээр нь залхтал нь сайхан үгсийг хэлж хайраа илчилж байгаарай.
ээж гэдэг агуу. одоо ибд өөрсдөө олон хүүхдийн ээж болсон. ЭЭжийнхээ халуун хоолыг идээд сууж байх миний жаргал юм даа. Тэр нэгэн цагт үгүй бололход би ер нть яах юм болоо
Ээж үгүй боловч чи амьдарнаа. Тэгэх ёстой байдаг юм. Миний ээж ээжийгээ алдаад үлдэж хоцорсон. Би ээжийгээ үдээд хоцорч үлдсэн. Энэ бол хорвоогийн жам гэж л өөртөө хэлдэг юм даа тэр үед. Амаргүй дээ амаргүй хагацах цаг ирэхэд…
bagshaa taniig eej tani tengeriin ornoos haraad vneheer ih baharhaj bgaa baihaa. Yagaad gewel ta ene olon shawi nariinhaa oyun sanaa setgeliig tselmeej yugaar ch vnelegdehgvi ach tus hvrgej bgaa negen shvvdee tiimees iin sain ohin turvvlden erhem ta tengeriin orondoo taiwan noorsooroi
Урмын үг хайрлаж, сэтгэлийн дэм өгсөнд маш их баярлалаа. Амьд сэрүүнд нь ээжийгээ баярлуулж байгаарай!