Аян замын тэмдэглэл – Берлин, Герман

e-Society 2012 олон улсын хуралд Берлин хотноо оролцож явна. Буудал нь өрөөндөө нет байхгүй нь жаахан асуудалтай болохоос бусдаар хурал дажгүй л болж байна.

Берлин хот ХБНГУ-н нийслэл. 3-н сая 500 мянга орчим хүн амтай (Wiki). Хүн амын нягтрал 1кв кмт 3900. Герман машины үйлдвэрлэлийн орон учир мэдээж олон сайхан машин ихтэй, машины үзэсгэлэн ч ихтэй юм. Гэхдээ л замын бөглөрөл байхгүй!!! Манай хүн амаас давсан тооны хүн амтай хот машин нь мэдээж бас манайхаас илүү л байгаа. Гэтэл ямар ч замын бөглөрөл бас утаа униар алга!!! Манай улс жишээ аваад хэрэгжүүлж болмоор олон сайхан жишээ энэ хотод байна. Олон хэлийн хүн зон холхисон ч хот нь цэвэрхэн, үйлчилгээ нь чанартай. Хотын төвд нь байдаг эргэдэг ресторанд нь сууж байхад ийм сайхан юмыг манай Улаанбаатарт хийхэд ч бас болохгүй зүйлгүй дээ гэж бодож суулаа.

Би ер нь нэг их мөнгө мөрөөддөггүй байсан. Гэтэл тэнд сууж байхдаа маш баян болоод эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газар тийм ресторан барих юм сан гэсэн бодол толгойд орж ирж байлаа. Надад ийм сайхан зүйл үзэж ийм хуралд оролцох боломжийг олгосон Schlumberger санд талархаад баршгүй.

Улс эх орон минь хөгжиж европын хүчирхэг энэ улсаас дутахгүй сайхан хөгжилтэй орон болно гэдэгт би итгэж байна.

4 comments to Аян замын тэмдэглэл – Берлин, Герман

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>