Hillary Clinton юу гэж хэлсэн бэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ганцхан манай оронд ч тэмдэглээд өнгөрдөг биш бололтой. Нэрд гарсан шилдэг эмэгтэйчүүдээр дамжуулан эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсгох бусад эмэгтэйчүүд, бүсгүйчүүлд урам зориг өгөх зорилгоор дэлхийн олон орон янз бүрийн арга хэмжээ авч төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явуулан бидний хэлж заншсанаар мартын наймныг тэмдэглэдэг ажээ.
АНУ-н Beast TV зурагтын суваг “Дэлхийн Эмэгтэйчүүд” (Women in the World) нэвтрүүлэг бэлтгэж үүндээ орон орноос шилдэг тэргүүлэгч эмэгтэйчүүдийг урин оролцуулжээ.
Энд улс төрч, жүжигчин, эрдэмтэн гээд бүхий л салбарын шилдэг эмэгтэйчүүд орсоноос АНУ-н 67 дахь Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон (Hillary Clinton) урилгаар оролцож үг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ “АНУ, Индонез зэрэг дэлхийн аль ч улс орны эмэгтэйчүүд өөрийн гэсэн сонголтыг хийх эрхтэй!!!… Ямар шашин шүтлэгтэй ямар орных байх нь хамаагүй эрчүүл биднийг, эмэгтэйчүүдийг захирах, удирдах дуртай. Тэд эмэгтэйчүүд юу өмсөх, юу хийх, яах ёстойг хянах гэж оролдож байна. Тэдний бидний шийдвэр гаргахад хүртэл нөлөөлөх гэж хичээж байна… АНУ дэлхийд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Эмэгтэйчүүд бид бие биенээ дэмжих хэрэгтэй. Бид шийдвэр гаргах эрхтэй…” гэж ярьж байна. (Миний англи хэл тийм ч төгс биш учир англи хэлэнд сайн хүмүүсийн хувьд би буруу орчуулга хийсэн байвал тайлбар дээр нэмэж засвар оруулж өгвөл гүнээ талархах болно.)
Энэ агуу эмэгтэйн хэлсэн үгнээс надад төрсөн бодол гэвэл, бид эмэгтэйчүүд бие биенээ хаа ч явсан дэмжих хэрэгтэй, мөн бид юу өмсөх, юу хийх, хаана ажиллахаа сонгох шийдвэрлэх эрхтэй гэдгээ сайтар ойлгох ёстой юм байна гэж бодлоо. Бүсгүйчүүл ээ, бие биенээ чин сэтгэлээсээ дэмжье. Дээр тушаалд гарсан нь нэг эмэгтэйг ч гэхнээ өөд нь татаж ажилд авъя. Мөнгө төгрөгтэй нь нэг эмэгтэйд ч гэхнээ боломж олгож санхүүгээр дэмжье. Мэдлэг чадвартай нь өөрийн мэдлэгээ харамгүй хуваая. Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ үнэн сэтгэлээсээ дэмжье! Бидний ард бидний үр хүүхэд хань ижил цаашлаад эх орон минь байгаа. Бид эмэгтэйчүүд, эх хүмүүс шүү дээ. Бид ихийг хийж чадна. Энэ дэлхийн шилдэг эмэгтэйчүүдээс эрч хүч авч суралцацгаая!

2 comments to Hillary Clinton юу гэж хэлсэн бэ?

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>