Монгол Туургатны 100 Эрхэм – Ш.Чоймаа

Монголоо гэсэн сэтгэлтэй, эх орон ард түмнийхээ төлөө өөрийн чадах бүхнээ хэнээс ч юу ч хариу харалгүйгээр хийж байгаа олон сайхан хүмүүсийн түүхийг мөнхлөн, орчин цагийн залууст тэднийг таниулж өгч байгаа “Монгол Туургатны 100 Эрхэм” нэвтрүүлгийг бэлтгэгч бүх бүтээлч хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
Чоймаа багштай хийсэн энэ нэвтрүүлгийг үзсэн хэн ч гэхнээ өөрийн түүхт бичиг босоо үсгээ сурч бичиж сурахыг хүсэхээс аргагүй сайхан нэвтрүүлэг болжээ. Залуусаа үүнийг Та заавал үзээрэй.

Зүгээр үзээд өнгөрөх биш Монгол хүмүүний бахархал болсон түүхт бичгээ заавал сураарай. Энэ нэвтрүүлэгт хэлж байгаа шиг “сугар гэж бичээд шуугэр гэж уншаад саахар гэж ойлгохыг англи хэл гэнээ” гэж, ийм хэлийг бид сураад болоод байгаа юм бидний чимэг, сүр хүч болсон Монгол бичгээ сурцгаая. Мэдээж би өөрөө тэр дороо л энэ уриалгаа хэрэгжүүлж эхэлсэн. Бичихэд хичнээн урамтай, харахад хичнээн сайхан бичиг байнам даа. За залуучууд аа, миний шавь нараа Монгол бичгээ төгс сурцгаая.
Энд дарвал та Монгол бичиг сурах сайт руу орох болно. Амжилт хүсье!

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>