Монгол Туургатны 100 Эрхэм – Х.Баттулга

Олон мундаг, чадалтай, ухаантай хүмүүсийн талаар бид дуулж байсан. Гэхдээ энэ нэвтрүүлгийг Та заавал үзээрэй. Үнэхээр сэтгэл хөдлөм олон зүйлийг бодогдуулсан үнэн юм ярьж байгаа бас зүгээр ч яриагүй хийж байгаа энэ бодит хүний үгийг сонсож түүнээс үлгэр жишээ авч өөртөө нэгийг бодоорой. Гайхалтай хүний түүхийг цагаа олж бас их сайхан найруулж гаргасан нэвтрүүлгийн уран бүтээлч нартаа ч баярлалаа.
Эрхэм Монгол эр хүн Х.Баттулга та эрүүл энх байж, байх ёстой сууриа эзэлж хийх ёстой зүйлээ амжилттай хийж түүхт Монгол эх орныхоо ирээдүйн бахархал болсон олон зүйлийг бүтээн босгох болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг илгээе!

Тамирчин, наймаачин бас зураач. Өөрийн чадлаар хөл дээрээ боссон, хөрөнгөжсөн нэгэн. Аавын үгэнд орж нутгийн түмэндээ тусалсан нь төрийг түших замын эхийг тавьсан. Өндөр тушаалд суух гэж улайран мөнгөний хойноос нэр нүүрээ баран гүйгээгүй улс төрч. Хүүхэддээ гар хүрч үзээгүй өр зөөлөн аав. Ээждээ очдог сайн хүү, ааваа дурсаад нулимс унагаадаг уяхан нэгэн. Монголоороо бахархах, монголоороо гоёх сэтгэлгээг хөгжүүлэх гэж мэрийж яваа жирийн иргэн. Хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоож, баялагтаа тулгуурласан үйлдвэр аж ахуй хөгжсөн бүгд тайван амгалан амьдрах Монголыг босгох гэж зүтгэж яваа төрийн сайд. Үнэхээр гайхалтай. Ийм сайхан бодолтой, бас чадалтай хүн улам олон болж Монгол эх орон минь мандан бадрах болтугай!

10 comments to Монгол Туургатны 100 Эрхэм – Х.Баттулга

  • otgoo

    мянга мянган эрхэмүүд төрөөсэй гэсэн та бидний ерөөл бат оршиг!

  • otgoo

    Яг энэ хүн шиг монгол аавыгаа, ээжийгээ, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй 100 биш мянган эрхэмүүд төрөх болтугай ! Бид тэдний үргэлжлэл гэж бодохоор зүгээр л нэг амьдрах нөхцөл алга байна шүү нээрээ. Доороос, дотроос нэг юм хатгаад, бахдаад, бас юу хийсэн билээ ер нь бусад эрхэм хүмүүсийн төлөө гэж бодохоор ичээд, бас бусад монголоо алдсан хүмүүсийг бодоод….тэгж тэгж байснаа уйлав 😛
    уйлахаас өөр зүйл хийх болноо. Баярлаж явдаг шүү багшаа алхам тутамдаа ухаарал хайрлах бүгдийг хийж байдагт чинь.
    Үнэхээр сайхан ч нэвтрүүлэг сайхан хүн хөтлөн явуулдаг сайхан ч Монгол түмний туургатны эрхэмүүд!

    • GK

      Тийм шүү. Их сайхан нэвтрүүлэг байна лээ. Тэр тусмаа энэ хүнийг оруулсан нь маш зөв болсон. Үнэхээр бахархмаар.

      • otgoo

        Монголчууд бахархалаар дутаж байгаа гэж яг оноод хэлсэн шүү Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн.

        • GK

          Ээ тэгсэн наад нэвтрүүлгээс чинь болж бас л их юм дуулж байгаа юм байна лээ дээ. Зарим оруулсан хүмүүс нь олны санаанд таарахгүй тэгээд ёстой элдэв дээдээр бичсэн байхыг нетээс олж уншсан. Юм хийсэн нэгнийгээ дандаа адалж байдаг манайхан энэ муухай зангаа жаахан бодмоор л юм даа. Яахав тэр орсон нөхөрт нь дургүй юм бол тэр хүнийхээ тухай бичээд нөхдүүд минь дараагийн хүнээ сайн сонгоорой л гэнэ биз дээ. Нэг сул талаас нь болж бүх хийсэн ажлыг нь гутааж байдаг. Ийм яруу тунгалаг шүлэг бичдэг хүн лав үгэнд их нарийн ханддаг байгаа даа. Мань мэтийн хүн сонсвол ч шууд л бухимдсандаа уйлсаар бараг нулимсандаа чивмээр муухайгаар бичсэн байна лээ. Бурхан минь, нэвтрүүлэг хийж байгаа хүмүүст сэтгэлийн их тэнхээ эрч хүч хайрлаарай!

          • otgoo

            Харин тиймээ, энд чинь их сонин зүйл их болж байна өө. Бүгд л сайн муу сайхан муухайг ялгахаа байсоон. Судалгаагаар УБ-д амьдарч байгаа хүмүүс сэтгэцийн өөрчлөлтөнд их, багаар орсон байгаа гэсэн ингэж бодохоор манай хүмүүс их өрөвдөлтэй байгааз. Тэднийг, ер нь биднийг ийм муухай болгосон хүмүүс хурдхан илэрч гарч ирээд шийтгэлээ амсаасай гэж бодоол байгаа. Тэгээд хийж чаддаг хүмүүс өөрийгөө гайхуулан бусдыг уриалж хөгжлийн өөр түвшинлүү орох байхаа гэж найдаал байна.

          • GK

            Баттулга гуайтай хийсэн нэвтрүүлгээс надад таалагдсан гол юм бол манай Монголчууд одоо оюун санааны хоосролд ороод хэт материаллаг юмны араас хөөж байна гэсэн санаа байсан. Үүнийг би их дэмжээд байгаа юм. Хүн ер сэтгэлийн амьтан учраас сэтгэл санаа л их ариун өөдрөг гэгээлэг байх хэрэгтэй санагдаад байдаг юм. Гэгээрч амжаагүй хүн мөнгөтэй болоод ч хэрэг алга, мэдэлтэй болоод ч хэрэг алга, эрдэмтэй болоод ч хэрэг алга, сахиус хүртэж улаач болоод ч хэрэг алга, санваар хүртэж лам болоод ч хэрэг алга, бясалгал хийж хүн зон эмчлээд ч хэрэг алга нөгөө л материаллаг үндсээрээ л юмыг хараад байх шиг…

  • Admin

    Yes. Really perfect interview and He is Great Mongolian man.

  • Narangarav

    Saihan mongol zaluu baina. Engiin, daruuhan, uhaalag, eh orniihoo toloo ihiig hiih bodoltoi iim l humuus bidend heregtei baina. mash saihan nebtruuleg baina, bayarlalaa.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>