Хэлний бэлтгэл – Германд

Сайн байцгаана уу? Эрхэм оюутнууд аа, залуучууд аа, Германд сурах сонирхолтой хүн байгаа бол анхаарлаа хандуулна уу. Германд хэлний бэлтгэлд сурах нэгэн боломж гарсан талаар танд мэдээлэх гэсэн юм.
Германы их дээд сургуульд сурахын тулд DSH шалгалт өгсөн байх ёстой байдаг. Энэ шалгалтыг авах эрхтэй нэгэн сургууль бидэнд санал тавьж суралцах сонирхолтой хүүхдүүд байвал урилга илгээж хүлээж аваад сургах боломжтой болсоноо дуулгав.
Zwickau гэдэг жижиг хотод байдаг хэлний сургууль дээрх шалгалтыг авах эрхтэй болсоныхоо хүрээнд гадаадаас оюутнууд авчирч сурган шалгалт авах хэлний курс эхлүүлж байгаа ажээ. Энэ улиралд хятад, вьетнам хүүхдүүд цөөн тоогоор ирсэн бөгөөд Монгол хүүхдүүдийг хүлээн авахаас татгалзах зүйлгүй гэв.
Одоогоор дараах мэдээллүүд тодорхой болоод байна. Үүнд:
– Нэг улиралын сургалтын төлбөр – 1680 евро
– Шалгалтын үнэ 180 евро
Үүнээс гадна дотуур байраар хангаж болно гэсэн бөгөөд ингэвэл мэдээж үнэ нь нэмэгдэнэ. Хэрэв хүүхдүүдийн тоо хангалттай болбол Кемницэд хичээллүүлэх талаар ярилцаж болох юм гэсэн байна.
Хэлний курсынхээ төлбөрөөс гадна байр, хоол, унаа гэх мэт бусад зардалаа ч өөрөө даана. Гол давуу тал нь дээд сургуульд оюутан болж ирэхийн тулд банкинд байршуулдаг амьдралын баталгаа мөнгийг шаардахгүй. Гэхдээ нэг зүйл тодорхойгүй байгаа нь Монголд A1 зэрэглэлийн буюу герман хэлний анхан шатны шалгалт өгсөн байхыг шаардаж магадгүй байна. Энэ талаар тодруулаад мөдхөн мэдэгдэнэ гэсэн.
За энэ хэлний курсыг сонирхож байгаа хүүхдүүд байвал uranchimeg.tudevdagva(at)informatik.tu-chemnitz.de гэсэн хаягаар хэлний курсэд сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидалыг өөрийн дипломын хуулбартай явуулаарай. Та бүхний материал дээр үндэслэн бид тухайн сургуультай дахин тодорхой яриа уулзалт хийх болно.
Сургалтыг хэзээ ч эхэлж болно гэсэн боловч бид одооноос бэлтгээд хүүхдүүдээ цуглуулаад намраас буюу 9-н сараас эхлэх нь дээр болов уу гэж бодож байна. Яаралтай ирэх хүсэлтэй хүн байгаа бол захидалдаа бичнэ биз дээ.

18 comments to Хэлний бэлтгэл – Германд

  • nomin

    sn bnuu ene odo elselt awch bgan bolwuu? utsaar holbogdoh gsiinma dugaaraa ogooch

  • hi germand helnii kurseer surah huseltei bna
    Deer bichsen helnii kurs odoo baidag uu
    Delgerengui medeelel ugnu vv.

  • hi germand helnii kurseer surah huseltei bna. Deer bichsen helnii kurs odoo baidag uu
    Delgerengui medeelel ugnu vv

  • hi helnii kurseer germand surah huseltei bgama. Deer bichsen helnii kurs odoo baigaa yu, yaj holbogdoh ve.
    Delgerengui medeelel ugnu vv

  • tuvshin

    sain bna uu. germand suraltsah bolomjiin tuhai medeelel haij bgaad uuniig unshlaa. delgerengui medeelel ugch tuslana uu.

  • Амгаланбаатар

    bagshaa bi ih sonirhood bn l da ene helnii beltgeliig, bi owol togsono, tegeed elseltee heze awdiin bol bas heden uliral hicheelldiin bol

    • GK

      Элсэлтээ хэзээ ч авч болно гэсэн. Хувийн сургууль учир хүний тооноос хамаарах байх. Доод тал нь 2 хүн байхад эхлүүлж болно гэсэн. Өөр бусад орны хүмүүстэй нийлүүлж эхлүүлж байгаад ялгаад сайжруулаад явдаг гэж би ойлгосон. Ойлгосон гээд байгаа нь одоохондоо би өөрийн биеэр очиж уулзаагүй. Яг суръя гээд хүсэлтээ албан ёсоор надад илгээсэн хүнгүй учир дэмий аман яриа хийхгүй гээд харж байна. Нэг улирал сууна гэсэн. Бүтэн 3-н сар гэсэн үг. Хамгийн гол нь энэ хэлний курсыг төгссөний дараа их сургуульдаа ороход харин улиралтай. Тэр нь орон бүрээсээ хамаарч өөр өөр байдаг. Энэ Саксонд өвлийн улирал 10-р сард эхэлдэг. Хаврын улирал 4-р сард эхэлдэг.

  • otgoo

    Багшдаа маш баярлалаа, Schlumberger санд баярлалаа.

  • Амгаланбаатар

    Их гоё мэдээ байна. Үүнээс хойш байнга авах уу.

    • GK

      Эхний удаагийнх амжилттай болбол авах байх.

      • gerel

        hi germand helnii kurseer surah talaar medeelel ugch tuslaach. Ene deer bichsen surguulit odoo holbootoi bdg uu

        • SGK

          Германд хэлний курс нь нэлээн өндөр төлбөртэй. Хэдийгээр германд бүх түвшний боловсрол үнэ төлбаргүй ч хэлний курсууд төлбөртэй байдаг. ИУлсын болоод хувийн гэж байдаг юм билээ. Улсынх нь ихэнхдээ их дээд сургуулиа түшиглэсэн байх бөгөөд хагас жилийнх нь 1500 евроны төлбөртэй байх жишээтэй. Хувийнх бол цагаасаа хамаарч төлбөр нь ялгаатай байдаг. Та өөр нэмэлт мэдээлэл хүсч байгаа бол асуултаа тодорхой бичээрэй. Би мэдэх бүхнээ хариуулахад бэлэн байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>