Schlumberger санд баярлалаа

Миний бие интернэтээс олсон зараар өргөдөл өгсөний дүнд энэхүү тэтгэлэгийг анх ноднин хүлээн авсан билээ. Улмаар Германд судалгааны ажлаа хийхээр ирэхэд энэ сургууль намайг докторын дараах шатны цолны ажлыг (германд habilition хэмээн нэрлэдэг) хийж хамгаалах санал тавьсан юм.
Энэхүү эрдмийн ажлыг нэг жилийн хугацаанд багтаан бүрэн дуусгах боломж бага байсан бодит шалтгааны улмаас бид дахин нэг жилээр судалгааны ажлыг хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтээ Schlumberger санд илгээсэн бөгөөд өнөөдөр хариугаа авлаа.
http://www.facultyforthefuture.net/
Монголын жирийн нэгэн багш надад итгэл найдвар хүлээлгэн судалгааны ажлаа бүрэн дүүрэн хийж дуусгах өргөн сайхан боломж олгосон Schlumberger санд гүнээ талархсанаа илэрхийлье!
Маш их баярлалаа. Би энэ боломжийг бүрэн ашиглаж эрдмийн ажлаа улам шамдан хийх болноо.
Баярлалаа, баярлалаа, баярлалаа.

8 comments to Schlumberger санд баярлалаа

  • alima

    Найздаа гал халуун баяр хүргье ээ, Чинийхээ энэ сайхан мэдээг дуулаад маш их баярлаж байнаа. Чамдаа оройгүй их эрдмийн оргил өөд тэмүүлэх их амжилтыг дахин дахин хүсье.

    • GK

      Маш их баярлалаа. Гэхдээ бүтэн жилээр биш цөөхөн сараар сунгасан. Намайг гол нь юмаа заавал дуусгах болзол тавьж байгаа. Жаахан чанга л байна. Гэр бүлээсээ хол байх л хамгийн хэцүү байна даа. Одоо эрдмийн ажлаа бас гэр бүлээ зохицуулах бөөн ажил өрнөж байна. Удахгүй уулзах ерөөл тавья.

  • lavdmaa

    hi
    yamar saihan medee ve
    naizdaa bayar hvrgie minii naiz yostoi mundag bna shvv dahin dahin bayar hvrgie tsoogii laagii 2 chin

    • GK

      Лаагийдаа маш их баярлалаа. Баярыг минь чин сэтгэлээсээ хуваалцах ийм сайхан найзуудтай хүн би сайн явалгүй яахав. Чи үнэхээр үнэнч анд шүү!!!

  • nomuka

    bayar hurgey ania amjilt

  • Д.Жаргалмаа

    Ямар сайхан мэдээ вэ, таны өмнөөс их баяртай байна. Шавь нь бас сайн багш болохын төлөө зүтгэж явна даа. Танд амжилт хүсье.

    • GK

      Баярлалаа. Тийм ээ, өөрөө ч бараг итгэхгүй л байна. Хэзээ хийсэн буян заяа юм бол доо ч гэж заримдаа бодогдох шиг… Гэхдээ л шавь нартаа үнэхээр үнэн сэтгэлээсээ хандаж ажилдаа мэрийж, хажуугаар нь эрдэмийн ажлаа орхихгүйг хичээж байсан минь дэмий зүйл биш байж хэмээн бодож намайг өдий хүртэл залж тусалж байгаа орос, монгол, герман багш бас хамт олондоо талархаж сууна даа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>