Аян замын тэмдэглэл – Düsseldorf

Düsseldorf хот нь Баруун Германы томоохон хотуудын нэг юм. Rhine голыг даган байрласан энэ хот ойролцоогоор 600 мянган хүн амтай.
Дээрх мэдээлэл мэдээжээр Wiki толиос авсан мэдээ. Миний хувьд анх удаа баруун Германы томоохон хотод зочилж үзсэн нь энэ. Хамт Ново-д сурч байсан бүсгүй маань одоо энэ хотод өөрийн гэсэн байр орон худалдан аваад амьдралаа төвхнүүлэн Германаас дэлхийн 10 гаран орны интернэт банкны үйл ажиллагааг хангах outsourcing компанийг удирдан ажиллуулж байгаа нь үнэхээр бахархмаар. Түүний компани Монголд байрлдаг ч тэрээр өөрөө Германд амьдарч бас дэлхийн ийм олон оронтой холбоотой ажиллаж чадаж байгааг бахархахаас өөр яах билээ.
Найз бүсгүй маань охинтойгоо намайг тосож авлаа. Буудал дээр цүнхээ алдах шахсанаас өөр адал явдалгүйгээр хотын төв орлоо. Хот нь Германы бусад хотоос нэг их ялгараад байхааргүй ч өөрийн гэсэн өвөрмөц байшин барилга ихтэй хүн зон холхисон том хот гэдэг нь харагдаж байлаа. Ярианы аялга миний байгаа Саксон улсаас нэлээн өөр сонсогдож байлаа. Германыг бүрдүүлэгч улс орнуудын нэгэн улсын нийслэл хот гэсэндээ их л хөл хөдөлгөөнтэй хот санагдсан.

4 comments to Аян замын тэмдэглэл – Düsseldorf

  • hashinaa

    hi. Новогийнхан сайн шүү. Бахархаж байнаа

    • GK

      Тийм ээ, Амараа маань мэргэжлийнхээ ид хавийг гайхуулсан олон сайжчуулын маань нэг нь байгаа юм.

  • tsetsee

    mash goe yumaa… ochij uzeh husel bur badarchihlaa.

    • GK

      Германы хотууд хоорондоо ер нь төсөөтэй. Хүн амынхоо тооноос хамаарч хөл хөдөлгөөн нь ялгаатай байхаас биш ерөнхий зохион байгуулалт ижилхэн санагдаад байгаа. Гэхдээ их олон хотоор явсан биш сайн мэдэхгүй л дээ. Хүний нутаг хичнээн сайхан ч Монгол орныг минь гүйцэхгүй санагддаг. Жаахан л сэтгэлтэй хүмүүс толгойд нь суудаг бол манай эх оронд бүх юмыг хөгжүүлэх өргөн боломж бий гэж боддог. Цөөхөн бидний Монголчууд бүгд дутах юмгүй сайхан амьдрах цаг ирнэ гэдэгт итгэдэг. Тэрний төлөө өөрийнхөө байран дээр өөрийнхөө ажлыг сайн хийхийг л хичээж явна даа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>