Geneva хот. НҮБ-н төв байрладагаараа мөн цэцгэн цагаараа алдартай Щвейцарын хоёр дахь том хот. Ойролцоогоор 1’240’000 хүн амтай.
Сайхан байгальтай газар бүрийг Щвейцартай зүйрлэдэгийг би олонтоо сонсож байсан. Банкны системээрээ дэлхийд алдартай энэ орныг үзэхийг бодож байсан төлөвлөгөө маань хэрэгжив. Энд ажиллаж амьдардаг дүү охин маань найз эгчийнхээ хамт намайг тосож авлаа. Европын холбоонд 2009 оноос орсон энэ оронд Шингений визтэй л бол асуудалгүй зорчиж болно. Олон үндэстэн ялангуяа хар арьстан ихтэй хот мэт санагдсан. Хэзээ ч дайнд нэрвэгдэж байгаагүйгээрээ Европын бусад орнуудаас ихээхэн ялгаатай, үндсэн 2 хэлээр ярьдаг энэ орон үнэхээр үзэсгэлэнтэй сүрлэг уулуудаар хүрээлүүлсэн байлаа. Маш өндөр уулуудтай ч тэр өндөр уулуудын хаана ч хамаагүй хувийн сайхан байшингууд барьсан байх нь гайхалтай. Мөн тэр бараг л нуль хад болсон уулуудаараа дан усан үзмийн тариална ихээр тарьсан харагдсан. Төсөөлөхийн ч аргагүй хад чулуутай сүрлэг өндөр улсуудад өндөр хүчдэлийн шугамыг эгнүүлэн тавьсан байгаа нь их анхаарал татсан.
Хот дотроо олон цэцэрлэгт хүрээлэн байхын нэгэнд том шатар бас даам байрлуулж мөн ширээний теннисний хэд хэдэн ширээ тавьсан байв. Тэнд хүмүүс цугларан хоорондоо тоглож наадан цагийг өнгөрөөх боломжтой ажээ.
Sain bna uu bagshaa yamar goe zurag be ingej shatar togloj uzeh yumsan. estoi sonirholtoi goe sanagdaj bna shuu.
Сайн, сайн байна уу? Энэ Женева хотод байдаг юм байна лээ. Ингээд л хүмүүс тааваараа тоглож байдаг. Их таатай байгаа биз.