Щвейцарь сайхан байгалиа түшиглэн аялал зуучлалыг сайн хөгжүүлж чадсан орон юм. Тэр ч утгаараа хүмүүсийн амрах нөхцөлийг бүрдүүлсэн олон зүйл хийдэгийн нэг нь халуун рашаан түшиглэсэн амралтын усан сан бүхий газар юм. Уулын усан сан хэмээн нэрлэсэн нэгэн халуун рашаантай усан санд бид очиж нэг өдөр боллоо. Олон төрлийн усан массаж болоод төрөл бүрийн гулгуур зэргээр хангагдсан томоохон усан амралтын орчин биднийг угтсан юм.
Өндөр уулын оройгоор цастай байхаас гадна бага зэрэг цас орж байхад та ил байгальд халуун рашаанд тэнгэр ширтэн хэвэх сонин биш гэж үү. Уулыг ороон тавьсан нарийхан замаар аажуухан өгссөөр тэнд хүрнэ. Буцах замдаа бид түр зогсолт хийж цөөхөн зураг дарсан. Үнэхээр гайхалтай сайхан байгалийг та тэндээс харах боломжтой.
Recent Comments