Хэрэв хэн нэгэнд дурлаад түүнтэйгээ амьдралаа холбохыг хүсч байгаа бол тэр чинь ямар хүн бэ? гэдгийг мэдэх боломжтой гэнэ. Үүний тулд Хайртынхаа төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай. Тоонуудыг хооронд нь нэмнэ. Ингээд тооны тайлбараас хэн болохыг мэдэж болох нь.
Жишээлбэл, 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол 1988+1+5=1994 болно. Одоо 1+9+9+4=23 гарна. Дахиад 2+3=5 болж байна.
Хэн бэ?
- Дарга, удирдагч байх дуртай хүмүүс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгүй тэмцэгчид учир ихээхэн амжилтанд хүрдэг.
- Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хүнийг эвгүй байдалд оруулдаггүй, харьцааны соёлтой хүмүүс.
- Хүмүүст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.
- Тэд хөл дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгүй.
- Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгүй оньсого мэт зүйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.
- Маш хариуцлагатай хүмүүс. Тэд сайн ээж, аав байдаг.
- Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрүүд биш. Ийм хүмүүс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэс хүлээн авдаг.
- Сайн зохион байгуулалттай хүмүүс. хариуцлагыг өөртөө авч, үргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.
- Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс. Ерөөсөө харамч биш.
Хэн хэнд тохирох вэ?
1-хэн. Лидер байх дуртай энэ хүмүүст 2-хон хамгийн сайн тохирно.
2-хон. Гэр бүлдээ хайртай 6-хантай сайн тохирдог.
3-хан. Эсрэг хүйсний 3-хантайгаа зохицно. Бас эрх чөлөөнд дуртай 5-хантай нийцнэ.
4-хөн. 2-хонтой бат бэх гэр бүл болдог.
5-хан. 8-хантай сайхан хосууд болно. Бие биедээ дурлаж, бизнест сайн хамтрагчид байж чадна.
6-хан. 2-хонтой гэр бүл болоход алдах зүйлгүй.
7-хон. 2-хонтой тохирдог. 2-ууд 7-хныг маш их хүндэлдэг.
8-хан. 1-хний анхаарлыг татдаг. Бас тэд 1-хний лидер чанарыг нь биширдэг.
9-хөн. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.
гэж “Амжилтын донор” сэтгүүлийн 2010 оны 8-р сарын дугаар дээр гарсан байна.
Recent Comments