Workshop – 2012

ШУТИС болон Кемницын Технологийн Их Сургууль хоёр хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурснаас хойш 2 жил хэдийнээ өнгөрчээ. Энэ гэрээ зурагдахын өмнөх жилээс эхлэн манай 2 сургууль хамтарсан зуны сургалт семинарыг зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү уламжлалт семинарын салхийг ЭХИС-н Компьютерийн Техникийн ангийн оюутан Отгонбаяр хагалж 2009 онд энд ирж дипломын ажлаа амжилттай бичээд буцаж байсан цаг саяхан. Өнөөдөр УБ-аас 6-н хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэхүү семинарт оролцохоор ирэх гэж байна. Жилээс жилд өргөжиж байгаа энэ семинарт маань энэ жил манай 2 сургуулиас  гадна ОХУ-н Новосибирск хотын Техникийн Их Сургуулийн Гадаад харилцааны Проректор, Профессор, Доктор (ScD) Цой Евгений Борисович урилгаар оролцох гэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Монголоос, ШУТИС-н КТМС-н багш Д.Оюунгэрэл, МУИС-н МКС-н Дэд Профессор, Доктор (PhD) А.Амарзаяа, багш Ц.Навчаа, Татварын Ерөнхий Газрын МТ-н Төвийн Дарга Н.Нямдорж, “Chip design” ХХК-ий захирал Н.Нямдаг, ерөнхий инженер Түмэнжаргал нар оролцон 14-н өдрийн турш хамтран: зайн сургалт, сургалтанд мэдээллийн технологийг ашиглах, виртуаль лаборатори боловсруулах болон сургалтанд ашиглах туршлага, цаашдын чиг хандлага, embedded system, нано технологи, гадаад харилцаа ба хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавин хэлэлцүүлж, постер илтгэлээр үзэсгэлэн гарган ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургуулийн Компьютерийн Сургууль дээр эх орноо суртчилан хамтран ажиллах гэж байна.

Та бүхэн зуны семинартай холбоотой асуудлаар асууж тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү бичлэгийн дор сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Эрдмийн мөр цагаан бөгөөд урт байж ирж буй зочидын маань сэтгэл өндөр бөгөөд баясгалантай байх болтугай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>