Ирэх долоо хоногт тавих илтгэлдээ зориулан материал бэлтгэж байхдаа эх орныхоо тухай нэгэн товч мэдээлэл бэлдсэнээ та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Хэрэг болбол ишлэл тавиад ашиглаж болно.
Онцлог нь дэлхийд одоогоор 243-н улс орон байдаг хэмээн үздэг байна. Том улсууд бол 196 орчим байдаг гэнэ. Арал болон жижиг улсуудыг оруулахаар 243 болдог ажээ. Манай улс газар нутгийн байдлаараа дэлхийн 19 дэх том гүрэн, хүн амны нягтралаараа дэлхийд хойноосоо 3-т буюу 240 дэх орон болдог юм байна.
Эндээс хийх дүгнэлт гэвэл, газрын доорх баялаг хэзээ нэгэн цагт дуусах магадлалтай ч та бидний эзэгнэн суугаа газар нутаг үнэхээр дуусашгүй их баялаг гэсэн бахархал төрж сууна. Иймд Эзэн Чингисийнхээ хэлснээр Эх орныхоо газар нутгаас Бурхан гуйсан ч өгөхгүй хадгалан хамгаалан үлдвээс бид алсдаа дэлхийн хамгийн баян орон хэзээд хэвээрээ байх болно. Ийм их газар нутгий бидэндээ сахин хамгаалж үлдээж өгсөн өвөг дээдэсдээ баярлалаа.
Area – газар нутгийн хэмжээ, Population – Монголын нийт хүн амын тоо, Ulaanbaatar – нийслэлийн хүн амын тоо, Density – хүн амын нягтшил.
Доор нь байгаа хүснэгт хүн амыг насны ангилалаар нь харуулсан байдал. Би энэхүү мэдээллийг авсан эх сурвалжаа доор нь тавьсан байгаа. Хүснэгтийг http://www.unescap.org/idd/events/2007_RW_e-learning-CeC/Elearning_Mongolia.pdf холбоосоос авсан болно.
Recent Comments